Ерөнхийлөгч Доналд Трамп АНУ-ын Сенатад тус улсыг НҮБ-ын зэвсгийн худалдааны гэрээнээс гарах шийдвэр гаргаснаа албан ёсоор мэдэгдсэн байна. Цагаан ордны нийтэлсэн Дээд танхимд илгээсэн захидлынхаа төгсгөлд Доналд Трамп "АНУ энэ гэрээний нэг хэсэг байхыг хүсэхгүй" байгаагаа илэрхийлжээ.
Тиймээс Сенатын илгээсэн санаачлагыг цуцлахаар шийдвэрлэснээс гадна буцаахыг хүссэн байна. Тэрээр үүний өмнө Индианаполис хотод өнгөрсөн сарын 26-нд болсон АНУ-ын Үндэсний буудлагын зэвсгийн нийгэмлэгийн жил бүр болдог чуулганы үеэр ийм алхам хийнэ гэж урьдчилан сануулсан байна. Тэрээр АНУ гарын үсэг зурсан энэ гэрээг цуцална гэж албан ёсоор зарлажээ. Мөн зэвсгийн худалдааг дэмждэг ихэнх гишүүн оронд НҮБ удахгүй 130 орон гарын үсэг зурна гэж найдаж байгаа албан ёсны мэдэгдлийг хүлээж авна гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин