МОНГОЛЫН ГОВИОС ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ШИНЭ ТӨРӨЛ ЗҮЙЛ ОЛДЛОО


Палеонтологийн олдворууд арвинтай Монголын говиос үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйл олдсон тухай олон улсын шинжлэх ухааны Earth сэтгүүл мэдээллэлээ.

Үлэг гүрвэлийн чулуужсан ясыг Монголын Шинжлэх Ухааны Академийн палеонтологи, геологийн хүрээлэнгийн захирал Х.Цогтбаатарын удирдсан баг Ханбогд сумын нутагт орших Байшин цав олдворт газраас олсон ба шинэ төрөл зүйлийг Гобихадрос Монголиенсис хэмээн нэрлэжээ.

Анатомийн судалгаагаар Гобихадрос Монголиенсис нь Цэрдийн галавын сүүлч үе буюу 65 сая жилийн тэртээ амьдарч байсан Хадрозавр буюу нугасан хошуут үлэг гүрвэлтэй тун төстэй болох нь тогтоогдсон байна. Түүнчлэн урьд өмнө нь төв Азийн нутгаас Цэрдийн галавын үеийн үлэг гүрвэлийн бүтэн араг яс олдож байгаагүй тул энэ үйл явдал нь олон эрдэмтдийн анхаарлыг татаад байгаа юм.

Монгол улсын Шинжлэх ухааны академискачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан