ЯПОНЧУУДЫН ОГТ ТАРГАЛДАГГҮЙН 4 НУУЦ


Япончууд дундаж наслалтаараа дэлхийд тэргүүлдгийг та мэднэ. Түүгээр зогсохгүй тэд таргалалт гэдэг үгийг бараг мэддэггүй. Таргалалтын түвшин нь Америкчуудаас гэхэд 10 дахин бага байдаг. Тэдний эрүүл саруул, таргалдаггүйн нууц нь юунд байна вэ?
1. Хоолоо хийж иддэг
Япончууд өөрсдөө хоолоо хийж иддэг. Бэлэн хоол, түргэн хоол бараг л иддэггүй. Бас хүнд төрлийн хоол иддэггүй. Загас, будаа, ногоо, жимс гэх зэрэг хөнгөн төрлийн хүнс хэрэглэдэг. Тэдний хүнсэнд Омега 3 өөхөн тосны хүчил /ω-3/ их хэмжээгээр агууллагддаг учраас ийнхүү эрүүл, урт насалдаг гэж үздэг байна.
Омега 3 өөхөн тосны хүчилтэй хүнс. Газрын тос, тослог саламон загас.
2. Биеийн хөдөлгөөн их хийдэг
Япончуудын амьдралын хэв маяг нь байнга хөдөлгөөн хийхийг шаардаж байдаг. Нийгэм нь нэг газраас нөгөө газар хүрэх гэж маш хол алхах, нийтийн тээвэрт давчуу зайнаас болж удаан зогсож явах зэргийг шаарддаг байна. Удаан суух нь өвчний үндэс болдог.
3. Дотор гэдсээ гэмтэхээс сэргийлдэг
Байгалийн гаралтай биш хүнсний бүтээгдэхүүн гэдэс дотрыг гэмтээж байдаг. Энэ нь таргалалтын гол шалтгаан юм. Япончууд хурдан шингэдэг хоолыг ойр зайтай иддэг.
4. Цэх суудаг
Сандал дээр удаан суух нь хүний биеийн булчинг гэмтээж байдаг. Нуруу цэх байх нь эрүүл мэндэд их тустай. Япончуудын үндсэн суулт болох шилбээ ардаа нугалж суух нь нурууг цэх байлгадаг. Энэ нь эрүүл байхын бас нэг үндэс болно.
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан