Гурван өдөр архи зарахгүй


Нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль энэ сарын 24, 25, 26-ны өдрүүдэд болно. Үүнтэй холбогдуулан, Хотын дарга С.Амарсайхан нийслэлийн хэмжээнд дөрөвдүгээр сарын 24-26-ны хооронд архи согтууруулах ундааг худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоох захирамж гаргасан юм.
Мөн дөрөвдүгээр сарын 25-нд зам хаах тул нисэх явах иргэд цагаа тооцоолохыг Авто тээврийн үндэсний төвөөс анхааруулсан. Учир нь энэ өдөр "Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль" зохион байгуулах бөгөөд өглөөний 07.00-10.00 цагийн хооронд нийслэлийн хэмжээнд автозамын хөдөлгөөнийг бүрэн хаах юм. Иймд энэ өдөр өглөөний гадаад, дотоодын нислэгийн тасалбар худалдаж авсан иргэдийг цагаа тооцоолж, онгоцноосоо хоцрохгүй байхыг анхааруулжээ. 
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан