ПАКИСТАНД БАЙГАЛИЙН ГАМШГИЙН УЛМААС АМИА АЛДСАН ХҮНИЙ ТОО НЭМЭГДЖЭЭ


Пакистан улсын Пенжаб, Белужистан болон Хайбер-Пахтунхва мужид усархаг ширүүн бороо орсны улмаас амиа алдсан хүний тоо 39 болж нэмэгдэж, 135 хүн гэмтсэн тухай “Geo TV” телевиз тус улсын Байгалийн гамшгийн уршгийг арилгах газрын мэдээллээс иш татан уламжилжээ.
Пакистаны Карачи хот болон тус хотын эргэн тойронд ширүүн бороо орж, элс, шороон шуурга дэгдсэний улмаас 25 хүн амиа алдлаа гэж урьд нь мэдээлсэн байна. 
Байгалийн гамшгийн уршгийг арилгах газрын мэдээлснээр, усархаг ширүүн бороо орсны улмаас 80 орчим байшин сүйджээ. Фейсалабад хотод цахилгаан эрчим хүч тасалдсан боловч шуурхай арга хэмжээ авсны дүнд эрчим хүчний хангамжийг сэргээсэн байна.
Пакистаны өмнөд нутгийн Карачи хотод ням гарагийн шөнө хүчтэй шуурга дэгдэж, даваа гараг хүртэл намжаагүй байна. Салхины хүчтэй эргэлтэд хотын зарим дүүрэгт модод, болон цахилгааны шонгууд хугарч унажээ. Одоогийн байдлаар замын хөдөлгөөнийг сэргээхийн тулд гудамжнуудыг цэвэрлэж байгаа аж.
 
24news.mnскачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан