Дарь эхийн сүмийг сэргээх хандивыг дэлхий нийтээс цуглуулна

-Э.Макрон: Бид хамтдаа Дарь эхийн сүмээ сэргээн босгох болно-
Франц улс, нийслэл Парисын бэлгэдэл болсон Дарь эхийн сүм шатсан харамсалтай үйл явдал болсон билээ. Ерөнхийлөгч Э.Макрон сүм шатсан тухай мэдээллийг аваад газар дээр нь яаралтай очсон бөгөөд галыг бүрэн унтрааж амжаагүй шахам байхад дотогш орж, тэндээсээ BFM телевизийн шууд нэвтрүүлэгт орон ард түмэндээ хандаж мэдэгдэл хийсэн байна.
“Бид хамтдаа Дарь эхийн сүмээ сэргээн босгоно.Маргаашаас эхлээд энэ ажилд хандив цуглуулна. Францаас ч, хилийн чанадаас ч. Энэ ажилд хилийн зааг ялгаа байхгүй” гэж тэрээр мэдэгджээ. Мөн сэргээн босгох ажилд орчин үеийн хамгийн нэрт уран барилгачдыг ажиллуулна гээд галыг унтраасан гал сөнөөгчдөд талархал илэрхийлсэн байна.
Дарь эхийн сүмийг сэргээх хандивыг дэлхий нийтээс цуглуулна
Сүм өчигдөр оройноос эхлэн шатсан бөгөөд 400 гар сөнөөгчид ажиллаж байж унтраасан байна. Галын шалтгаан сүмийг сэргээн босгож байсантай холбоотой байж магадгүй гэж таамаглаж байгаа юм. Сүмийн ойгоор хучигдсан нэг хэсэгт нь сэргээн босгох ажил явагдаж байсан бөгөөд гал чухам тэндээс эхэлж гарчээ. Парисын Дарь эхийн сүм хэмээн алдаршсан Нотр дам сүмийг Парисын хамба ламтан Морис де Сюллигийн санаачилгаар 1163—1345 оны хооронд барьжээ.

Х.Батсайхан скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан