Үхсэн малын мах үнэтэй аваад идсэнээс ч мэдэхгүй нь бололтой


Манай улсын  малын тоо 66 сая давчихсан. Гэтэл бид малын махаа үнэтэй худалдан авч идсээр байгаа. 
Махны лангуун дээр үхрийн ястай мах нэг килограмм нь 9 мянга хол давчихсан.
Харин статистикийн хорооноос  гаргасан үнийн долоо хоногийн судалгаагаар хонины ястай махны үнэ өмнөх сараас 8.2 хувь, үхрийн ястай махны үнэ 2.8 хувь, үхрийн цул махны үнэ 6.2 хувь, ямааны ястай махны үнэ 6.3 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Тодруулбал, нэг килограмм хонины /ястай/ мах дунджаар 8588 төгрөг, үхрийн /ястай/ мах 9642 төгрөг, үхрийн цул мах 11990 төгрөг, адууны /ястай/  мах 6745 төгрөг, ямааны /ястай/ мах 6399 төгрөгийн үнээр худалдаалагдаж байгаа юм. 
Ийнхүү нийслэлчүүд бид махаа өндөр үнээр худалдан авч идэж байгаа хэрнээ хүнсний аюулгүй байдал алдагдахгүй гэсэн баталгаа алга бололтой. Тухайлбал,  Нийслэлд үхсэн малын мах оруулж ирэхийг завдсан зөрчил гарав. Уг зөрчлийг үйлдсэн М гэх этгээд өмнө нь бас л нийслэлд үхсэн малын мах оруулж, зарахыг оролдож байжээ. Тэрбээр үхсэн малын мах их хэмжээгээр хуримтлуулж байсныг Баян-Өлгий аймгийн мэргэжлийн хяналтын байцаагчид энэ оны хоёрдугаар сарын 26-нд илрүүлж, махыг хурааж, түүнийг торгосон байна. Гэвч иргэн М хаширсангүй энэ сарын 8-нд дахин 20 тонн үхсэн үхрийн махыг хотод оруулах гэж байгаад үйлдэл дээрээ баригдав. Энэ үйл явдлаас харахад бидэнд өнөөдөр хоол хүнсэндээ санаа зовохгүй тайван байж болохоо больсон цаг ирсэнийг харуулж байна. Мэргэжлийн хүмүүс мах худалдан авахдаа худалдагчаас нь гарал үүслийн асуухад хариулж чадахгүй байвал "но"-той мах хэмээн ойлгож болно гэдгийг хэлдэг. Өөрөөр хэлбэл, тухайн худалдагч зарж буй махныхаа гарал үүслийг шууд хэлээд гэрчилгээгээ үзүүлж байвал асуудалгүй гэсэн үг юм. 
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн дарга Т.Балжинням “Иргэд ямар нэгэн бүтээгдэхүүн худалдан авахдаа шошгыг нь харж, хэзээ, хаана үйлдвэрлэсэн болохыг нь харж аюулгүй сонголт хийдэг. Үүнтэй адилаар мах худалдан авахдаа гарал үүслийн бичгийг нь харах шаардлагатай” гэлээ.
Нөгөөтэйгүүр, малын гарал үүслийн бичгийг мэргэжлийн малын эмч хүн хуурамчаар гаргаж өгсөн тухай дээрх хэрэгтэй холбогдчихсон хэмээн албаны эх сурвалж хэлэв. Ингэхээр үхсэн малын махыг худалдан аваад идчихсэн ч байх магадлалтай бололтой. Мал эмнэлгийн ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээний журамд “Олгосон өдрөөс хойш мал, амьтанд гурван сар хүртэл, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд дулааны улиралд долоо хоног, хүйтэн сэрүүний улиралд 14 хоногийн хугацаанд хүчинтэй” гэж заасан байдаг ажээ. Хаа хаанаа хариуцлагаа чангатгаж идэж, уух зүйлдээ сайтар хяналт тавихгүй бол бидний эрүүл мэндэд энэ мэтчлэн санаатай болон санамсаргүй байдлаар халдахгүй гэсэн баталгаа алга. 
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан