Польш улс нөхөн төлбөр төлөхийг шаарджээ


Польш улс Герман улсаас эх орны II дайны үед сүйдсэн хохирлыг арилгах, нөхөн сэргээхийн тулд 900 тэрбум ам.доллар шаардахыг зорьж байгаа аж.  Энэ талаар дайны улмаас учирсан хохирлыг тооцоолох ажилд оролцсон  тус улсын парламентын  гишүүн Януш Шевчак мэдэгдсэн байна. Мөн “wPolityce” цахим хуудаст Польшийн парламентын бүлгийн бэлтгэсэн “Эх орны II дайны үеэр германуудын эзлэн булаалтын эдийн засгийн зардлын тухай” тайланг саяхан нийтэлжээ. Баримтад Януш Шевчак болон бусад гишүүн энэ дайны үеэр амь үрэгдсэн хүмүүсийн тоо, учирсан их гарз хохирлын тухай дүгнэлтийг дурдсан байна. Тэрээр “Сүүлийн 30 жилийн турш германууд Польшийн эдийн засгийг сүйтгэж, иргэдийг нь устгасны үр дагавартай холбоотой тодорхой асуудлыг хайхрахгүй байгаа талаар ярина гэдэг ичмээр хэрэг. Зөвхөн Польшийн парламентын бүлэг энэ баримтыг германууд танилцуулахын тулд бодит арга хэмжээ авч байна” гэж ярьжээ.  Мөн Берлин энэ түүхэн өрийг барагдуулах хүртэл  Варшавт ямар нэгэн заавар өгөх эрхгүй гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Х.ОЮУНБОЛДскачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан