ХУУРАМЧ ГЭРЭЭГ ҮНДЭСЛЭЖ ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ НЭХСЭН “СТАНДАРТ” БАНК “ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРИЙГ ДАРАМТАЛЖ ЭХЛЭВ ҮҮ


Өчигдрөөс эхэлж “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой бас нэгэн ноцтой мэдээлэл гарч эхлэв. Африкийн "Стандарт" банкнаас Арбитрийн шүүхийн шийдвэрийг үндэслэж, даруй өр төлбөр барагдуулахгүй бол “Эрдэнэт” үйлдвэрийг битүүмжилнэ гэсэн албан бичиг ирсэн талаар нууцлаж байна. 

Тодруулбал, Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас нэгэн шаардлага бүхий албан бичиг хүлээж авсан тухай мэдээлэв.

“Стандарт” банкныхан манай Засгийн газрыг “…“Жаст”-ын Ш.Батхүүгийн авсан зээлийн 117 сая ам.долларыг тав хоногийн дотор төл. Эс тэгвээс “Эрдэнэт үйлдвэр”-ийг битүүмжилнэ” гэжээ.

Хэдхэн хоногийн өмнө “Эрдэнэт” үйлдвэрийн хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал мэдээлэл хийж Арбитрын шүүхийн шийдвэрээр “Стандарт” банкинд “Эрдэнэт” үйлдвэр нэг ч төгрөг төлөх ёсгүй. Яагаад гэвэл хуурамч гэрээг үндэслэж их хэмжээний зээл олгосон байдаг.

“Жаст”-ын Ш.Батхүү хуурамч гэрээгээр зээл авсан байдаг. Тэр хүн хохирлоо барагдуулах ёстой болохоос Эрдэнэт үйлдвэр хохирол барагдуулах ёсгүй гэсэн юм.

Харин ч Арбитрийн шүүхийн шийдвэрийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч байгаа шүү гэсэн мэдээллийг хийсэн.

Тэгвэл энэ мэдээллийг харсны дараа “Стандарт” банкныхан сандралдаж эхлэв үү гэж хардаж байна.

 “Жаст” группийн захирал асан Ш.Батхүүгийн тарьсан балаг буюу өрийг “Эрдэнэт” үйлдвэр яахаараа төлж барагдуулах билээ. Засгийн газраас энэ тал дээр анхаарч өр төлөхгүй байх ёстой гэсэн мэдээллийг өгсөн.

Тодруулбал, 2009-2010 онд “Жаст” группийн “Стандарт” банктай байгуулсан зээлийн гэрээний маргааныг Лондоны олон улсын Арбитрын шүүх /ЛОУАШ / хянаж үзээд  “Жаст” группийн төлөгдөөгүй зээлийн үлдэгдэл болох 50 орчим сая ам.долларыг “Эрдэнэт” үйлдвэрээр төлүүлэх шийдвэрийг  одоогоос хоёр жилийн өмнө гаргаж манайд ирүүлсэн байдаг.

Уг зээлийн батлан даагч нь (Батлан даагч гэдэг нь зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээний үүргийг өмнөөс нь биелүүлэхээ бичгээр илэрхийлж баталгаа гаргасан этгээд) “Эрдэнэт” үйлдвэр мөн гэдгийг шүүх тогтоосон учраас тэр.

Үүнээс өмнө Арбитрын шүүх дөрвөн ч удаа хуралдаж, дээрх хугацаанд “Стандарт” банкнаас гаргасан шүүхийн зардал болон “Жаст” группийн төлөгдөөгүй зээлийн хүүд дахиад 40 гаруй сая ам.долларын төлбөр тавигдсан. Ингээд нийтдээ 90 орчим сая ам.долларын өр, төлбөрийг “Эрдэнэт” үйлдвэрийн нуруун дээр буулгасан байна. Энэ мөнгийг төлж барагдуулах үүрэг хүлээсэн гэх үү дээ.

Гэвч шүүхийн эцсийн шийдвэр гарснаас хойш арван сар өнгөрөхөд Монголын Засгийн газар болон “Эрдэнэт” үйлдвэр шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул 2017 оны долдугаар сард “Стандарт” банкны нэхэмжлэлээр дахин хуралдаж, 2017 оны тавдугаар сараас эхлэн зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүү, шүүхийн зардал нийлсэн 90 гаруй сая ам долларын төлбөрөөс хүү тооцохоор шийдвэрлэсэн байна.  Сарын хүү нь 1 орчим сая ам.доллар гэсэн. Үүний үр дүнд 2018 оны зургаадугаар сарын байдлаар “Эрдэнэт” үйлдвэрийн Стандарт банкинд төлөх ёстой өр 100 гаруй сая ам долларт хүрсэн байв. Ийнхүү үндсэн өр төлбөрөөс гадна хүү гэж их хэмжээний мөнгө төлж эхэлсэн. Энэ нь нөгөө л татвар төлөгчдийн мөнгө хэмээн шүүмжилж байгаа юм.

Ингэхдээ үнийн дүнг нь бууруулан төлөх гэж байгаа юм байна гэсэн ойлголтыг би авсан. Гэвч энэ асуудалд “Эрдэнэт” үйлдвэр, Засгийн газар тахимаа өгөх болоогүй. Хэвлэлээр 120 сая ам.доллар гэж яриад байгаа. Гэтэл үнэндээ “Эрдэнэт” үйлдвэр нэг ч цент төлөх ёсгүй. Нөгөө талаараа төлөхгүй байх хуулийн хамгаалалттай.

Үүнийг тодруулж бичихэд, Нэгдүгээрт, Арбитрын хуулийн талаар яримаар байна. Өнгөрсөн 2007 оны нэгдүгээр сарын 26-нд батлагдсан юм. Үүний 49 дүгээр зүйлийн тухай дурдах ёстой.

Монгол Улсын тухайд гэдгийг тодотгомоор байна. Тус зүйлд Арбитрын үндсэн шийдвэрийг гүйцэтгэхээс татгалзах үндэслэл гэж бий. Тэгэхээр Арбитрын хуулиар Монгол Улс татгалзах үндэслэл бас байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэхүү 49 дүгээр зүйлийн 1.2 дүгээрт “Шүүх дараах байдлыг тогтоосон тохиолдолд Арбитрын шийдвэрийг биелүүлэхээс татгалзана” гэж байгаа. 

Мөн тус заалтын А-д тус маргаан Арбитрын  хуулийн маргаан биш бол татгалзах тухай тусгасан байдаг. Гэтэл өнөөдөр надтай нийлээд хэд хэдэн хүнийг яллагдагчаар татсан. Нэгэнт Эрүүгийн хэрэг гэдэг нь нотлогдоод шүүхийн шатандаа явж байгаа.

Гэтэл Эрүүгийн хэрэг гэдэг нь тодорхой болсон байхад Арбитрын хэрэг гэж үзээд Лондонд шийдсэн байна. Тэгэхээр энэ заалтыг үндэслээд Монгол Улс Арбитраас татгалзах үндэслэл аль хэдийнэ бүрдсэн. Өмнө нь ч Монголын шүүх Арбитраас татгалзаж байсан тохиолдол бий. Гэхдээ энэ шүүхийн шийдвэрийн хөөн хэлэлцэх хугацаа дуусах дөхөж байгаа аж. Хэрвээ хөөн хэлэлцэх хугацаа дуусвал өр төлөхгүй.

Гэхдээ Ш.Батхүү зээл авахдаа 21 гэрээг хуурамчаар үйлдэж гарын үсэг зуруулсан байдаг. Энэ гэрээ нь “Стандарт” банкинд байгаа бөгөөд тэрийгээ ил гаргаж авчраад маргалдаж мэтгэлзэх юм бол “Стандарт” банк ч өөрөө асуудалд орж унана гэдгийг Б.Мөнхжаргал ярьсан байдаг.

Гэвч Африкийн “Стандарт” банкны манай улсад өгсөн тав хоногийн хугацаа өнөөдөр дуусах гэж байдаг. Тус банкинд өгөх 117 сая ам.доллар бидэнд бий юу. Гаднаас авах зээл тусламжийн мөнгөө шууд шилжүүлэхгүй л бол манайд санхүүгийн боломж байхгүй.

Засгийн газрын онцгой дэглэмтэй байгаа “Эрдэнэт” үйлдвэрийг Африкийн “Стандарт” банк битүүмжилнэ хэмээн айлгаж сүрдүүлж эхлэв үү.
О.Гэрэл
Оллоо.mn 
 
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан