Венесуэлд цахилгаан хангамж дахин тасарчээ


Венесуэлийн нийслэл Каракас хотын цахилгаан хангамж дахин тасарч, нийтийн тээвэр болон харилцаа холбооны сүлжээнүүд тасалджээ. Цахилгаан хангамж энэ долоо хоногийн даваа гарагаас орон даяар тасарч эхэлсэн байна.
Каракас хотод метронуудын үйл ажиллагаа зогсож, гар утас болон интернетийн сүлжээ бараг бүхэлдээ тасраад байгаа аж. Оршин суугчид явган алхах эсвэл автобус хүлээхэд хүрчээ.
Цахилгаан хангамж тасарснаас үүдэлтэй хохирлын талаар тус улсын Засгийн газраас мэдэгдэл хийгээгүй байна. Хувийн цахилгаан үүсгүүргүй олон эмнэлэгт амьсгалын аппаратууд, диализийн төхөөрөмжүүд ажиллагаагүй болоод байна.
Ерөнхийлөгч Николас Мадуро болон өөрийгөө түр Ерөнхийлөгч хэмээн зарлан АНУ-ын дэмжлэгийг авсан Хуан Гуайдо нарын сөргөлдөөний улмаас Венесуэл улсад эмх замбараагүй байдал үүсээд байгаа билээ.
Цахилгаан хангамж тасарсан явдлыг АНУ-ын зүгээс санаатайгаар явуулж буй үйл ажиллагаа хэмээн Н.Мадуро мэдэгдэж байгаа юм. Харин Х.Гуайдогийн хувьд Засгийн газрыг авлигын хэрэгт буруутгаж, цахилгаан хангамжийг сэргээж чадахгүйд хүрсэн хэмээн мэдэгджээ.
Засгийн газраас мэдээлснээр, цахилгаан хангамжийг сэргээх хүртэл сургуулиуд, компаниудыг түр хугацаагаар хаах аж. Гэсэн хэдий ч цахилгаан хангамж хэзээ дахин сэргэх нь тодорхойгүй байна. 
Эх сурвалж: www.TODAY.mn
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан