Ц.Нямдорж: Би Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрээс уучлал гуйж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж мэдээлэл хийлээ. Засгийн газрын хуралдаанаар "Эрдэнэт" үйлдвэрийг  100 хувь улсын үйлдвэрийн газар болгохоор шийдвэрлэжээ.  Эрдэнэт үйлдвэрийн захирлыг Засгийн газраас, "Монголросцветмент" нэгдлийн даргыг ТӨХ-ноос томилох юм байна. Удахгүй удирдлагуудыг нь томилох юм байна. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав. 
-"Эрдэнэт" үйлдвэрийн захирлыг өөрчлөх үү?
-Засгийн газраас удирдлагыг томилно.
Ингэхдээ н.Бадамсүрэн захирлыг үргэлжлүүлэн байлгах уу, -"Эрдэнэт"-ийн 49 хувийн асуудлыг хэрхэх бол?
-"Эрдэнэт"-ийн 49 хувийг шалгаж байгаа. Энэ бол зүгээр нэг үйлдвэрийн талыг худалдаад авчихсан юм биш. "Эрдэнэт"-ийн 49 хувийг амьгүй компани худалдаад авсан. Цаашид мафи гэдэг зүйл орших уу, үгүй юу гэдгийг төр шийдэх гээд байна. "Монгол зэс" компанид ХХБ-наас 70 сая ам.доллар шилжүүлсэн. Санхүүгийн луйвар л хийсэн. "Юнайтед систем" гэдэг компани 2011 онд байгуулагдсан, ганц хүндтэй, 10 сая төгрөгийн дүрмийн сантай, УДШ-ийн шүүгч Батсуурийн аав Мишигийнх.  Хар төмөрлөгийн үйлдвэртэй 30 жилийн гэрээ хийсэн. Засгийн газраас оруулаад гэрээг өөрчлүүлсэн. Ноцтой асуудал шүү. Цаашдаа цөөхөн хүн Монголын хууль шүүхийн байгууллага, УИХ, Засгийн газрын мөнгөөр барьчихаад хүссэн болгоноо хийдэг тогтолцоо байх уу, үгүй юу гэдэг асуудал. ХХБ-ны захиалгаар томилогдсон шүүгч нар эздийнхээ талд шийдвэр гаргасан. Би нүдээрээ үзэж, гараараа тэмтэрч байж дуугардаг хүн. Ялгаа нь тэр. Бүх материалыг баримттай нь гаргаж тавьсан. 
Би нэг зүйлд сэтгэл хангалуун байна. Ард түмэн сэрж байна. ХХБ-ийг зарвал Монголын баялаг үүнийг дагаад байхгүй болчих гээд байгаа юм. Зөвхөн "Монголросцветмент дээр 35 лиценз байгаа. Нэг гэр бүлд асар их баялаг ногдлоо гэдэг ийм учиртай юм. Эх орноо бодоорой. Эх орны тусгаар тогтнол ийм замаар зарагдах ёсгүй юм шүү.
-"Эрдэнэт"-ийн 49 хувийнхныг прокурорын зөвшөөрөлгүй баривчилсан гэж байгаа?
-Хуулийн зөрчил гараагүй. 
-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн ажлын өрөөнд нэгжлэг хийсэн үү?
-Прокурорын зөвшөөрөлтэй тийм ажиллагаа хийгдсэн юм билээ. Зарим нэг зургийг галерейнх байж магадгүй гэж хурааж авсан юм билээ. 
-С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг дахин шалгах ажиллагаа явцтай байна вэ?
-С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр эрүүдэн шүүх ажиллагаа явуулсан юм билээ. Би хаврын синдром тусч яриагүй. Хоёр тагнуулын ажилтан цагдан хоригдсон. Энэ бүх үйл ажиллагааг явуулахад гардан оролцсон бас нэг хүн хоригдсон. Тагнуулын хүн яагаад шийдвэр гүйцэтгэх газар ийм ажиллагаа удирддаг юм бэ гээд би нэг хүн халсан. Тэр хүн шалгагдаж байгаа. 
Би ял авсан хүмүүстэй уулзсан. Өчигдөр эмнэлэгт хэвтүүлсэн. Би Б.Содномдаржаагийн, Т.Чимгээгийн ар гэрийнхнээс Монгол Улсын дотоод хэргийн сайдын хувьд уучлал гуйж байна. Амьдралдаа анх удаа би уучлал гуйж байна. 37 он сэргэснийг би нүдээрээ үзлээ. Дахин ийм эрүүдэн шүүх ажиллагаа явуулахгүй байхын тулд системийн өөрчлөлт хийнэ. 
-С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг дээр ажилласан прокурорт хариуцлага тооцох уу?
-Шүүх, тагнуул, прокурорын асуудалд ХЗДХ-ийн сайд оролцож болдоггүй юм. Оролцвол хөндлөнгөөс нөлөөлсөн гэж үздэг. Сүүлийн С.Зоригийн аминд халдсан хэргийн асуудлаар тагнуулын байгууллагын удирдлага нааштай ажиллаж байгаа. 
-Сайд аа, таны хүүг зээл авсан гээд байгаа?
-Зээл авч сурсан нь үнэн. Таван жилийн хугацаатай байраа барьцаанд тавиад зээл аваад сурсан. Тэгээд сурч ирээд ажиллаад, зээлээ төлсөн. Тасралгүй ажиллаж байгаа.

Н.Энх
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан