Манай улс иргэдээ ядуурлын ангал руу түлхэж, хавтгайрсанд ядууралд оруулахаар зэхэж байна. Эрх баригчид "татварын багц хууль"-ийг батлахаар хэлэлцэхээр бэлдсэн.
ОУВС-тай хамтран Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэхийн тулд тэдний тавьсан шаардлагын дагуу татвар хураах, орлого нэмэгдүүлэх найман цогц арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн байдаг. Үүнийхээ дагуу НӨАТ-ын тухай хуулийг баталсан. Үүгээр ч зогсоогүй уг хуулиараа компаниудыг татвар төлөгч мөн биш хэмээн хуваасан нь хамгийн том алдаа болсон талаар эдийн засагчид онцолдог.
НӨАТ-ын одоо мөрдөгдөж байгаа хуулийн үйлчлэх хүрээг уг хулийн гуравдугаар зүйлийн 3.1.Иргэн, хуулийн этгээдийн импортолсон буюу экспортолсон бараа, түүнчлэн Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн буюу борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахад энэ хууль үйлчилнэ хэмээн заажээ. Тухайлбал, Татвар төлөгч биш ангилалд нь Ломбард, Эмнэлэг, Шашны байгууллага, Төрийн байгууллагаас үзүүлж буй үйлчилгээ зэрэг нь татвараас чөлөөлөгддөг. Харин и-баримт үйлчлэгч нартаа өгдөг. Энэ нь зөвхөн тухайн сарынхаа сугалаанд оролцох эрхийг л олгодог байна. Жишээлбэл, та банк бус санхүүгийн байгууллагаас эсвэл ломбардаар үйлчлүүлэхэд и-баримт өгч байгаа үүгээрээ хоёр хувийн буцаан олголт авахгүй бөгөөд сугалаанд л оролцох эрхтэй юм.
Монголынхоо хөрсөнд буулгахдаа НӨАТ-ын хэд хэдэн зарчмын алдаа гаргасан гэдгийг олон хүн шүүмжилдэг. Нэмэгдсэн өртгийн буцаан олголтын татвар гэдгийг буруу хэрэглэж, "буцаан олголт" гэдэг үгийг хассанаар хуулийг дарангуйлалын хууль болгосон ажээ. Уг хуулийн "буцаан олголт" үгийг хассанаар нэмэгдсэн өртгийн татвар нь хяналтын механизм биш болж, орхисон байна.
"Энэ татварт бололцоогүй хэсэг өртөж хамгийн ихээр ядуурдаг. Хассан дүнгээр нь тооцно гэдэг том ойлголтыг нэмэгдсэн өртгийн албан татврын хуульд оруулж ирлээ. Нэгэнт хяналтын механизм биш татвар болж хувирсан нэмэгдсэн өртгийн татварыг аж ахуйн нэгжүүд давхар давхар төлж, бараа бүтээгдэхүүний үнэ хэд дахин өсөх аюул тулгарлаа. Энэ давхар төлөлтөөс сэргийлэхээр нэмэгдсэн өртгийн албан татварын падаан зохиож үүгээрээ батлагдсан НӨАТ-ыг хасаж тайлагнах заалт хийлээ. Энэ нь нягтлан бодогчдын арми төрөн гарах эрсдэлтэй. Нэмэгдсэн өртгийн албан татварыг нэгэнт татвар болгон хувиргаж байгаа учраас татварын босго тавихаас аргагүй. Ийнхүү компаниудад босго тавьж, НӨАТ-ын төлөгч мөн, НӨАТ-ыг төлөгч биш гэж хоёр хуваасан нь дампуурлыг далласан. Уг нь НӨАТ нь компаниуд тавьдаг татвар биш бараа бүтээгдэхүүнд тавьдаг татвар байсан юм. Гэтэл компанид татвар тавихдаа ашгийн татвар босгосон нь шударга ба шударга бус гэсэн ангилал үүсгэжээ. Мөн НӨАТ төлөгч нь бүх төлдөггүй харилцагч нарын 10 хувийг үүрэх хүндрэлд оржээ" гэж “Капиталист намын тунхаг” номонд тусгасаныг хэн бүхэн уншсан буй за.
Тэгвэл Засгийн газрын ээлжит хуралдаанаар батлагдах "татварын багц хууль" нь мөн л хийж, бүтээх гэсэн аж ахуйн нэгжүүдээ дарангуйлах бололтой.. Тодруулбал, татварын шинэ хуулийн өөрчлөлтөөр дотоодын компаниуд 10 хувийн татвар, гадны компани болохоор 5 хувь төлөхөөр тусгагджээ. Мөн үйл ажиллагаагаа явуулдаггүй жижиг компаниуд "X" тайлан өгдөг гэдгийг хүн бүр мэднэ. Тэгвэл эл хуулийн шинэчлэлд жил бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх буюу 320 мянган төгрөг төлөхөөр заалт оруулжээ. Ямар ч үйл ажиллагаа явуулж орлого олоогүй байж татвар төлнө.
Түүнчлэн эцэг, эхийнхээ өрийг бид өвлөж авна. АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ хуулийн төслийн 56.1.1-д энэхүү утга бүхий заалтыг оруулжээ. Татвар төлөгч, анхдагч этгээд. Татвар төлөгч анхдагч этгээд байхгүй болоход хоёрдогч этгээдээс татварыг авна. Хоёрдогч этгээд гэдэг нь тухайн компанитай хамааралтай хүнийг хэлнэ гэжээ.
Хуулийн 58.1-д “Доор дурдсан этгээд нь татвар төлөгчийн үйл ажиллагаа явуулахад зайлшгүй шаардлагатай хөрөнгийг эзэмшдэг боловч тухайн хөрөнгийн үр шимийг татвар төлөгч хүртдэг бөгөөд тухайн үйл ажиллагаанд хамаарах татварын өрийг хураахад татвар төлөгчийн хөрөнгө хүрэлцэхгүй тохиолдолд уг этгээд нь татвар төлөх үүрэгтэй хоёрдогч этгээд байна. 58.1.1-д “Татвар төлөгч хувь хүн бол түүний гэр бүлийн гишүүд”, 58.1.2-т “Татвар төлөгч гэр бүлийн гишүүдийн оролцоотой хуулийн этгээд бол Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4.-т заасан түүний гэр бүлийн гишүүн үндсэн хувь эзэмшигч, эсхүл хуулийн этгээдийн ажилтан” гэж тусгасан байна. Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-т “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл садангийн хүнийг” ойлгоно гэжээ. Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл – 58.1.1-д “Татвар төлөгч хувь хүн бол түүний гэр бүлийн гишүүд” – 58.1.2-т “Татвар төлөгч гэр бүлийн гишүүдийн оролцоотой хуулийн этгээд бол Гэр бүлийн тухай хуулийн – 3.1.4.-т заасан “түүний гэр бүлийн гишүүн үндсэн хувь эзэмшигч, эсхүл хуулийн этгээдийн ажилтан” гэж тусгасан байна. Гэр бүлийн тухай хуулийн – 3.1.4-т “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл садангийн хүнийг” ойлгоно гэжээ. Энэ мэтчлэн энгийн хэрнээ маш хэцүү заалтуудыг олон тусгасан байна.
Х.Даваа
http://dorgio.mn/p/102417