ТАРХИ УГААЛТЫГ хэрхэн хийдэг вэ?


Хүмүүс тархи угаалтанд өртөх явдал үргэлж тохиолддог. Хүний санаа бодлыг эргүүлэх, итгэл, бишрэл бий болгох эртний олон арга техник бий.
Тэдгээрээс KC Morgan-ий эмхэтгэснийг Allday.Com сайтаас орчуулан хүргэж байна.
Та магадгүй хэн нэгний дараах техникүүдэд автаж байхыг үгүйсгэхгүй.
Ганцаардуулах
Тархи угаалт нь гадаад ертөнцөөс тусгаарлагдсан хүмүүст маш сайн үйлчилдэг. Тиймээс хяналттай, хаалттай ертөнц үргэлж тархи угаалтыг ашигладаг байна.
Маань мэгзэм уншуулах
Шашны тэргүүнүүд үргэлж маань мэгзэм уншдаг нь үүнтэй холбоотой. Энгийн уриа үгийг дахин дахин давтан уншуул, хэлүүл. Ингэхэд дотоод бодол санааг нь дарамталж, хялбар гартаа оруулна.
Дуурайх
Хүнийг даган дуурайх бол хамгийн найрсаг тархи угаалт. Хэн нэгний хэлж байгаа үгсээс сүүлийн хэдэн үгийг нь давтан хэлж тал зас. Ингэвэл хүн өөрт чинь илүү нээлттэй болж дагахад бэлэн болдог.
Бид хамтдаа гэж итгүүлэх
Дайснаа олоод, тэр дайсан нь “бидний” эсрэг байгаа гэж ойлгуул. “Тэдний” эсрэг “Бид” гэсэн илэрхийлэл хүчтэй сэтгэл хөдлөл, үзэн ядалт, итгэл үнэмшил төрүүлдэг.
Олон хувилбар санал болгох
Үр дүн нь ялгаагүй нэг л байх олон хувилбарыг санал болго. Нөгөө хүндээ олон боломж байгаа мэт сэтгэгдэл төрүүл, хэдий тийм биш ч гэсэн. Аль нэгийг нь сонгосныхоо дараа тэд сэтгэл амарч чиний хэлснийг хялбар дагах болно.
Давталт
Санаа бодлоо олон дахин давт. Хэдий чинээ олон давтана, төдий чинээ нөгөө хүнээ байлдан дагуулах болно.
Эрс тэс шийдвэр тулгах
Бүгдийг нэг бол цагаан, үгүй бол хар гэсэн нөхцлөөр ярь. Энэ сайн, эсвэл энэ муу гэх мэт. Ийм эрс тэс ойлголттой болсон хүн шийдвэр гаргахдаа эргэлздэггүй.
Айлгах
Хүмүүсийг аюултай байдалд байгаа гэж итгүүл. Ирэх аюулаас аврах тусламжийг санал болго. Жишээ нь мэргэч төлөгч нар хүнийг хараалд өртсөн байна гэж айлгаад түүнийг нь засаж өгнө гэж мөнгө нэхдэгтэй ижил.
Логиктой бай
Бусдаас ямар нэг зүйлийг хүсэхдээ үргэлж шалтгаантай бай. Зүгээр л хүний машиныг гуйхын оронд эмийн сан орох хэрэгтэй байгаагаа хэлж гуй. Ямар ч хачин этгээд гуйлт хүсэлт, хэрвээ төгс учир шалтгаантай л сонсогдвол хүмүүс амархан зөвшөөрдөг.
Өгөх мэдээллээ хянах
Хүнд мэдээлэл өгөхдөө харам бай. Багахан мэдээллийг богино хугацаанд өгч сур. Сүүлдээ чиний хэлсэн болгон чухал, ач холбогдолтой, үнэн зөв болж хувирна.
Эх сурвалж:Ikon.mn
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан