![](/uploads/posts/2019-03/medium/1552640889_15526348135c8b53bd47a05.jpg)
Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаар АНУ-тай хийж буй хэлэлцээгээ түр зогсоох шийдвэрийг БНАСАУ-ын удирдагчид хэлэлцэж байна. Энэ тухай тус улсын Гадаад хэргийн /ГХ/ дэд сайд Цой Сон Хи баасан гарагт Пёньян хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлэв. Уг хуралд гадаадын сэтгүүлчид болон Элчин сайдын яамдын төлөөлөгчдийг урьж оролцуулжээ.
![](http://www.uls.mn/stat/file/p/l/193/15526348135c8b53bd47a05.jpg)
“Ханойн дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын тавьсан шаардлагад бид ямар нэг хэлбэрээр буулт хийхгүй бөгөөд түүгээр барахгүй ийм хэлэлцээ хийх бодолгүй байна” гэж Цой Сон Хи цохон тэмдэглэжээ. Хоёрдугаар сарын 27-28-нд Вьетнамд болсон хоёр орны удирдагчдын хоёр дахь дээд хэмжээний уулзалтын үр дүнгийн талаар БНАСАУ-ын эрх баригчид анх удаа албан ёсны мэдэгдэл хийсэн нь энэ болж байна.
Дэд сайдын хэлснээр, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун удахгүй албан ёсны мэдэгдэл хийнэ. Тэрбээр Ханойн дээд хэмжээний уулзалт амжилтгүй болсонтой холбоотойгоор БНАСАУ-ын цаашдын үйл ажиллагааны талаар ямар шийдвэр гаргаснаа мэдэгдэх аж.