Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцааг 5 сая төгрөгөөр наймаалцах боломжтой юу?


“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа 1072 ширхэг хувьцаа 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө мэндэлсэн иргэн бүрт ногдоно. Компанийн 2018 оны цэвэр ашиг 720 тэрбум  төгрөгт хүрч, иргэд буюу хувьцаа эзэмшигчид ирэх дөрөвдүгээр сард ногдол ашгаа авах боломжтой гэж албаны хүмүүс ам алдсан.
“Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал, Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар ногдол ашигтай холбоотой шийдвэр гарсан нь иргэдийн дунд 1072 хувьцааны мөнгөө хэрхэн зарцуулах вэ гэсэн яриаг өдөөхөд хүргээд байна.
Үүнтэй зэрэгцэн 1072 хувьцааг 5 сая төгрөгөөр худалдаж авна гэсэн зар ч олон нийтийн сүлжээгээр тархаад байна. Эрдэнэс Тавантолгойн ХК-ийн 1072 ширхэг хувьцааг тойрсон, үүнийг иргэд гар дамжуулан худалдах, худалдан авах тухай яриа ганцхан энэ хавар өрнөж байгаа юм биш.
2016 он буюу УИХ-ын сонгуультай жилийн хавар мөн ийм зар түгэж, Улаанбаатарын иргэд Урт цагааны гудамжинд өдөр шөнөгүй бужигнаж байсан. Мэдээлэл газар авч, иргэдийн эргэлзээ ихсэх үеэр Цагдаагийн байгууллага шалгалт хийж, хувьцаа худалдан авах цуурхлыг “Дархан Монгол ногоон нэгдэл” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Дашням гэгч тараасан болохыг тогтоож байв.
Эрдэнэс Тавантолгой ХХК-аас хувьцааг гараас гар дамжин худалдаалах боломжгүй гэж тухайн үед мэдэгдэж байлаа. Өчигдрөөс олон нийтийн сүлжээнд дахин өндийсөн энэ зарыг мөн хаанаас хэн тараасан болох. Ямар хаягаар, хэн гэгч этгээд хаана худалдан авах гэж байгаа нь тодорхойгүй байна. Гэсэн хэдий ч иргэд бие биенээсээ битүүхэн сурсаар байгаа юм.
Фэйсбүүк сүлжээнд тарсан энэ зарын дагуу Эрдэнэс Тавантолгой ХК Цагдаагийн байгууллагад хандаж хэд хэдэн хүнийг шалгах хүсэлтээ хүргүүжээ. Өнөөдөр тус компанийнхан 1072 хувьцааг зарж арилжих ямар ч боломжгүй, иргэнээс иргэний гарт дамждаг хувьцаа гэж хаана ч байхгүй. Хуурамч зар мэдээнд хууртахгүй байхыг сануулсан байна.
Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцааг Монгол Улсын  2.511.000 иргэн эзэмдэг. Өнөөдрийн байдлаар тэдний 1.4 сая орчим иргэн нь хувьцааны дансаа нээлгэсэн, 1.1 сая иргэн нээлгээгүй байгаа аж.
Компанийн хувьцааг анх нэг хувьцааны нэгж үнэ нь 933 төгрөг байсан. Энэ нь 1072 хувьцаатай хүн 1 сая 176 төгрөгийн хувьцаатай байсан гэсэн үг юм. Гэхдээ хүмүүсийн хувьцааны үлдэгдэл харилцан адилгүй байгаа.
Учир нь өмнө нь “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэхдээ “Хүний хөгжлийн сан”-гаас хишиг хувь хүртсэн мөнгөн дүн хасагдсан байгаа. Тухайлбал, 2011 онд оюутны сургалтын төлбөр 500 мянга болон ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгосон сая төгрөг хэлбэрээр хувьцаагаа авсан бол 1072-оос хасагдах юм байна.
Иргэд Эрдэнэс Тавантолгой ХК-нд:
-Хувьцаагаа зармаар байна. Зарах эрхийг маань нээгээд өгөөч, тэгвэл бид нар сая төгрөгөө авмаар байна гэсэн хүсэлтийг ирүүлсээр байгаа гэнэ. 
Харин тус компани:
-Хэрэв хувьцаа нээлттэй болоод хүн болгон хувьцаагаа зараад эхэлвэл хувьцааны үнэ цэнэ унана. Нөгөө сая төгрөгийн үнэ бүхий хувьцаа маань 100 мянган төгрөгийн үнэд хүрэхээ байхыг үгүйсгэхгүй. Тиймээс иргэд эхлээд хувьцааныхаа үнэ цэнийг ойлгож, мэддэг болох хэрэгтэй эсвэл хувьцааны үнийг унагахгүйн тулд эхлээд Эрдэнэс-Тавантолгойн эрсдлийн сан гэж байгуулах ёстой. Хүмүүс хувьцаагаа зараад эхлэнгүүт нь компани өөрөө худалдаж авдаг байхаар зохицуулах хэрэгтэй хэмээн сануулж байна. 
https://updown.mn/76262.html
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан