Ёс суртахуунтай хакер


Хакерчин хүмүүс  гэхээр цахим ертөнцийн хаягт нь нэвтэрч, бусдын хувийн мэдээллийг хууль бусаар хулгайлж үнэ хүргэж зардаг гэж ойлгодог. Гэтэл тийм биш ажээ.  “Universal.com”  цахим хуудасныхан АНУ-ын 18 настай “Цагаан бүрх малгайт” хочтой хакерчин Сэм Карритай ажил, мэргэжлийнх нь талаар хийсэн ярилцлагыг нийтэлсэн байна.
Түүний насныхан  буюу 18 настай залуучууд энэ насан дээрээ банкин дахь дансандаа хурааж хадгалсан хөрөнгөгүй байдаг. Харин Сэм Карри мэргэжлийн хакер болсноор 18 настайдаа амьдралаа бүрмөсөн өөрчилжээ. Тэрээр “Миний зураг өөр амьдрал өөрчлөгдсөн” гэж ярьсан байна. Түүний “ВВС- агентлагт ярьснаар долоо хоногт 20 гаруй цаг ажилласнаар  100 сая. ам долларын ашиг олдог ажээ. АНУ-ын Небраска мужид амьдардаг хакерчин залуу 11 настайгаасаа хакерчин болохыг хүссэн. Тиймээс компьютер сонирхож  гэрээсээ ч гарахаа больсон хэмээн дурсан ярьжээ. Сэм Карри эхэндээ аав ээж миний хийж байгааг эсэргүүцдэг байсан. Учир нь би өрөөндөө 15 цагаар ажиллаж  гардаггүй байсан юм. Гэхдээ дараа нь емайл хаягаараа мөнгөний баримт хүлээж авсан. Үүний дараа тэдний хандлага өөрчлөгдсөн гэв. Харин одоо Сэм Карриг цагаан бүрх малгайт эсвэл ёс суртахуунтай хакер гэдгээр нь таньдаг болсон байна. “Цагаан бүрх малгайт” гэдэг нь цахим хуудсан дахь алдаа, системийн аюулгүй байдлыг нь хангаж компаниудтай хамтран ажилладаг хакеруудыг хэлдэг аж.  Харин цагаан бүрх малгайт гэгддэг  зарим хакер  өмнө нь хамтарч ажилладаг байсан  компаниудын мэдээллийг хакерддаг болсон. Тиймээс тэднийг  хар бүрх малгайт хакерууд гэж нэрлэдэг бөгөөд кибер халдлага үйлддэг “Anonymous”, “Lizard Squad”  групптэй хамтарч ажилладаг аж. Мөн компаниуд цахим орчин дахь аюулгүй байдлаа хамгаалахын тулд хакеруудад өндөр шан амладаг байна. Тиймээс кибер гэмт хэрэгтнүүдэд хар зах дээр боломжийн  үнэтэй ажлын санал олддог аж. Түүний хэлснээр хакер болох нь Сэм Карри шиг залуучуудын хувьд  ашигтай  ажил ажээ. Тэрээр “Хакерууд амласан шагналыг нь авахын тулд хоорондоо өрсөлддөг. Өгсөн даалгавар хэцүү  байх тусам амласан  мөнгөн  шагнал нь өндөр байдаг. Гэхдээ бодит байдалд бүгд багаар ажилладаг. Учир нь бид хийж байгаа ажилдаа их дуртай” гэжээ. Түүнчлэн  цагаан бүрх малгайт хакеруудын байгууллага нь дэлхийд их хүчтэй байгууллага. Мөн энэ чиглэлээр ажилладаг 200 гаруй найз надад бий. Тэдний ихэнх нь надад ажил олоход тусалдаг гэж “ВСС”агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ. Мөн хакер байх нь санхүүгийн хувьд их ашиг олдогоороо гайхамшигтай ажил гэв. Тэрээр хакераас гадна “17 security” кибер хамгаалалтын компанийг удирдан ажилладаг байна.


Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Х.ОЮУНБОЛД
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан