Тонхил сумын уугуул Г.Төмөрцоожийн Т.Ачмаа охинд амьдрах итгэл бэлэглэе


Сайн байцгаана уу, элэг нэгт монголчууд минь. Гөлгөө овогтой Төмөрцоож миний бие нь Говь-Алтай аймгийн Тонхил сумын уугуул иргэн билээ. Манай гэр бүл 2015 онд хүү, охин хоёр ихэр хүүхдээ өлгийдөн авч, хязгааргүй ихээр баярласан тэр цаг мөч саяхан. Гэвч миний охин Т.Ачмаа 4, 5 сартайгаасаа гэнэт таталт өгч, хүчилтөрөгчийн дутагдалд орсон. Үүнээс болж өнөөдрийг хүртэл өдөр бүрийг өвчин шаналал дунд өнгөрөөх боллоо. Одоо охин маань дөрвөн мөчний саажилттай, явж, ярьж, сууж, мөлхөж чадахгүй ДЦП ЭПИЛЕПСИЛ гэсэн оноштой байна.

Бяцхан охиныхоо энэ шаналалыг хурдан эдгээж илааршуулахын тулд эцэг, эх нь болсон бид яваагүй газар, очоогүй эмнэлэг үлдсэнгүй. Ингэж явсны үр дүнд миний охины өвчнийг ӨМӨЗО-ы Хөх хотод эмчлэгдэх боломжтой гэсэн таатай хариу сонссон юм. Нийт дөрвөн курс эмчилгээний зардалд 108 сая төгрөг шаардлагатай ажээ.

Тиймээс ах, дүү, найз нөхөд болон элэг нэгт монголчууд, нутгийн зон олондоо хандаж хандив гуйж байгаа минь энэ. Сайхан сэтгэлт ард түмэн минь миний охиныг шаналалт өвчнөөсөө салахад нь сэтгэлийн хандив өргөж, тусламжийн гараа сунган хөл дээрээ босон явж, ярьдаг болоход дэмжлэг туслалцаа үзүүлнэ үү хэмээн чин сэтгэлээсээ гуйж байна.

Сэтгэлийн тус багадах учиргүй тул та бүхэн маань чадлынхаа хэрээр тусалж, дэмжээрэй гэж хүсье. Сайхан сэтгэлт монголчуудын минь ариун цагаан буян түм бумаар арвижих болтугай. Хандив өргөхийг хүсвэл Хаан банкны 5025997623 /аав Төмөрцоож/, Төрийн банкны 104100408990 /ээж Цэцгээ/ тоот дансанд шилжүүлнэ үү.
Та бүхнийг хүндэтгэсэн: Аав Г.Төмөрцоож
                              Ээж Б.Цэцгээ.
                              Холбоо барих утасны дугаар: 98851495 /аав /, 97081495 /ээж/.скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан