“Монголчууд болон нохой орохыг хориглоно”

Хэдэн жилийн өмнөөс Польшид «NO ENTRY MONGOLIA & DOG» буюу “Монголчууд болон нохой орохыг хориглоно” гэсэн бичиг харагдах болсон. Яагаад бүхэл бүтэн үндэстэнг ийнхүү доромжилж байгааг лавлахад “Тэд чинь хулгай хийдэг” гэсэн тайлбар өгдөг. Ийм үг сонсоход хэнд ч сайхан санагдахгүй нь ойлгомжтой. Польш бол гуравдагч улс биш, аж үйлдвэрлэл хөгжсөн, Европ тивийн яг төвд орших орон бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс очиж байдаг. Тиймээс иймэрхүү бичгийг тус улсад очсон гадаадын иргэд ч харж байгаа. Европын Холбооны гишүүн орнуудын иргэд үүнийг уншиж, бүхэл бүтэн үндэстний талаар ташаа ойлголт авч байгаа нь гарцаагүй.
Хулгай гэдэг бол дэлхийн хаана ч, аль ч улс оронд байдаг зүйл. Ийм үйлдэлд улс оронд үйлчилдэг хуулийн дагуу зохих ёсны шийтгэлийг оногдуулдаг. Зүй ёсоор бол монгол ч бай, польш ч бай ямар ч үндэстэн хулгай хийсэн нь чухал биш асуудлыг хуулийн дагуу шийдэж гэмт хэрэгтнийг шийтгэх явдал.
Гэтэл монголчуудыг ийнхүү гадуурхаж байгаад хэн нэгэнд хариуцлага хүлээлгэсэн үү? Ийм бичгийг хэн бичиж тавьсан учрыг тайлсан хүн байна уу?
Өнөөдөр Европын улс орнууд цагаачдаар дүүрчхээд байгаа. Тэдний дунд ёс зүйг юмын чинээ тоодоггүйгээр барахгүй хулгай хийхээс гадна хүний амийг бүрэлгэдэг хүмүүс ч зөндөө. Тодорхой жишээ ч дурдаж болох бөгөөд иймэрхүү гэмт хэргүүдийг дахин дахин үйлдсээр байгаа. Гэтэл эдгээр хүмүүст олон нийтийн газар орохыг хориглодоггүй төдийгүй тэтгэмж өгдөг.
Эцэст нь хэлэхэд Польш 1999 оноос НАТО-гийн гишүүн, 2004 оны тавдугаар сарын нэгнээс Европын Холбооны гишүүн болоход дэлхий нийт үүнд ямар нэгэн юм дуугараагүй. Үүнээс үзэхэд энэ нь алсаас бодлоготойгоор хийгдсэн алхам гэдэг нь харагдаж байна.
Ю.Дэлгэр
 
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан