Сэтгүүлч миний өмнө "Цайдам ургац” ХХК-ийн зээлийн баримт байна. Баримт дээр ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн үзэглэсэн А-125 дугаар тушаалаар тус компанид ЖДҮХС-гаас 200 сая төгрөгийн зээл олгожээ. Тус компанийн захирал нь УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн хүргэн аж. Тодруулж хэлбэл, МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа өөрийн хамаарал бүхий хоёр компаниар дамжуулан нийт 1.65 тэрбум төгрөгийн зээлийн баримтын нэгээхэн хэсэг нь энэ.