Дуучин Э.Энх-Эрдэнэ: Баярцогтод ард түмний хандиваар боссон 2 өрөө байрны түлхүүр гардууллаа


Одоогоос хоёр жилийн өмнө Дорноговь аймгийн Зүүнбаян дах цэргийн ангид алба хааж байсан байлдагч Ж.Баярцогт ахлагчдаа дэглүүлснээс болоод хөлийн есөн хуруугаа тайруулан хөгжлийн бэрхшээлтэй болж үлдсэн билээ. Ингээд хөгжлийн бэрхшээлтэй болсон залууд туслах хандивын аяныг дуучин Э.Энх-Эрдэнэ санаачлан эхлүүлсэн юм.

Тэрбээр Ж.Баярцогтыг орох оронтой болон ажилтай болгохоор ийнхүү сэтгэл шулуудан монгол түмнийхээ дунд хандивын аян өрнүүлсэн билээ. Хандивын аяны төгсөлд Ж.Баярцогтын дансанд 51.5 сая сая төгрөг цугларсан аж. Тэгвэл өчигдөр /2019.02.27/ тус аяныг санаачлагчид Ж.Баярцогтод "Саруул тэнгэр" хотхонд байрладаг хоёр өрөө байрыг хүлээлгэн өглөө. Энэ үеэр Ж.Баярцогт хандивын аян зохион байгуулсан хүмүүст талархал илэрхийлээд "Нийт монголчуудынхаа тус дэмээр гал голомтоо бадраах боллоо” хэмээн талархал илэрхийлэв.

Харин дуучин Э.Энх-Эрдэнийн хувьд хандивын аяныг амжилттай зохион байгуулсанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, залуу гэр бүлд аз жаргал хүсэн ерөөлөө. Тэрбээр "Халуун сэтгэлт монголчууддаа маш их баярлалаа. Энэхүү хандивын аянд нийт 51.5 сая төгрөг цугларч, хоёр дүү маань хоёул ажилтай орлоготой боллоо. Мөн Ж.Баярцогтынхоо охинд хоёр сая төгрөгийн хадгаламж нээж өгсөн. Сэтгэлийн дэм өгч, тусалж дэмжсэн нийт монголчуудаа баярлалаа. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай” гэж ярьсан юм.
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан