ХҮЧТЭЙ ШУУРГАНЫ ҮЕЭР ЗАМ ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙЖ БАЙСАН ХҮМҮҮС БЭРТЭЛ АВЧЭЭ


Өнгөрсөн амралтын өдрүүдэд хүчтэй цасан болон шороон шуурга шуурсаны улмаас зарим аймаг сумдад нөхцөл байдал хүндэрсэн. Олон айлын гэр нурж, байшингийн дээвэр хууларч, зарим аймагт өндөр хүчдэлийн шон унаж тог цахилгаангүй болсон юм.

Тухайлбал, Ховд аймагт хүчтэй салхи шуурганы улмаас гурван иргэн гэмтэж, нэг хүний биеийн байдал хүнд байгаа талаар ОБЕГ-ын эх сурвалж мэдээлэв.

Тэдгээр иргэдийн хувьд зам засварын ажил хийж байсан бөгөөд тэр үед байшингийн хууларч унасан дээвэрт цохигдож биедээ гэмтэл авчээ. Бэртсэн иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлсэн бөгөөд хоёр нь эмнэлгээс гарч нэг нь биеийн байдал хүнд эмчлүүлж байна.скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан