
Нийгмийн цочроосон хэрэг цуврал гэмт хэрэг шиг гардаг боллоо. Энэ бүх хэрэг дандаа төртэй холбоотой байна. Нэг бол төрийн байгууллагад ажиллаж байгаа хүн гэмт хэргийн золиос болж байна. Нөгөө бол төрийн байгууллагын хяналтад очоод шалгагдаж байгаа хүн амь насаа алдаж, хохирч байна. Энэ бол Монголын төр террорист шиг болсны илрэл. Монгол Улс хүмүүнлэг, иргэний нийгэм байгуулж чадахгүй байна. Монголд хамгийн эрсдэлтэй ажлын байр төрийн алба, цэргийн алба боллоо. Дээр нь саатуулагддаг байр хүн амь насаараа хохирдог эрсдэлтэй нөхцөл байдал бий боллоо. Үүний төлөө хариуцлага хүлээх ёстой гэдгийг Хуульч Д.Оросоо хэлж байна.