Хиймэл титан зүрхтэй хүн 100 хоног амьдарчээ

Хиймэл титан зүрхтэй хүн 100 хоног амьдарчээ

 

КАНБЕРРА, 2025 оны гуравдугаар сарын 13 /BBC/. Зүрхний архаг дутагдалтай Австралийн нэгэн иргэн шилжүүлэн суулгах донор эрхтнээ хүлээж байх үедээ хиймэл титан зүрхний тусламжтайгаар 100 хоног амьдарсан анхны хүн болжээ.

Энэхүү титан суулгац “эмнэл зүйн том амжилт” гэдгийг мэс заслыг хийсэн Австралийн судлаачид, эмч нар мэдэгдсэн байна. Австралийн зүүн өмнөд нутгийн Шинэ Өмнөд Уэльс мужийн иргэн болох 40 настай эрэгтэй эмнэл зүйн туршилтад оролцжээ. Тэрбээр сайн дураараа хиймэл зүрх суулгуулсан Австралийн анхны иргэн, дэлхийн зургаа дахь хүн болсон байна.

 

 

Титан зүрх суулгах эхний таван мэс заслыг өнгөрсөн онд АНУ-д хийжээ. Тухайн үед бүх өвчтөн эмнэлгээс гарахын өмнө донорын зүрхийг шилжүүлэн суулгуулсан байна. Титан суулгац болон донорын зүрх шилжүүлэн суулгах хоорондох хамгийн урт хугацаа нь 27 хоног байжээ. 

 

 

 

Австралийн иргэн уг төхөөрөмжийг өнгөрсөн оны 11 дүгээр сарын 22-нд Сидней хотын Гэгээн Винсентийн эмнэлэгт суулгуулсан байна. Зургаан цаг үргэлжилсэн мэс заслыг Пол Янс удирдан хийжээ. 

 

 

 

Хиймэл зүрхийг Калифорнид төвтэй BiVACOR компанид зохион бүтээсэн байна. Өвчтөн уг төхөөрөмжийн тусламжтайгаар 100 гаруй хоног амьдарчээ. Харин гуравдугаар сарын эхээр донорын зүрх суулгуулсан байна. Энэхүү шинэ төхөөрөмж нь хүний зүрхийг бүрэн орлож чадах, дэлхий дээрх анхны суулгадаг роторын цусны насос бөгөөд эрүүл зүрхний хэвийн цусны урсгалыг сэргээн үүсгэхийн тулд соронзон хөвөгч технологийг ашигладаг.

Эмнэл зүйн туршилтын эхний үе шатанд байгаа уг төхөөрөмжийг зүрхний хоёр ховдлын дутагдал нь эцсийн шатандаа орсон өвчтөнүүдэд зориулан зохион бүтээжээ. 

 

 

Д.Жаргал

 

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан