Хятадын Ганцмод боомт дээр нүүрсний бөөгнөрөл үүсэж, сүүлийн нэг сар Монголоос нүүрс авсангүй

Хятадын Ганцмод боомт дээр нүүрсний бөөгнөрөл үүсэж, сүүлийн нэг сар Монголоос нүүрс авсангүй

 

Он гарснаас хойш нүүрсний үнэ уналттай байна. Өнөөдрийн байдлаар зах зээл дээр нүүрсний үнэ тонн нь 102 ам.долларын ханштай байгаа билээ.

Манай улс уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр борлуулдаг бөгөөд хамгийн сүүлд нэгдүгээр сарын 16-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” компаниас баяжуулсан коксжих чанаргүй нүүрсийг 2 багцаар тонныг нь 48.8 ам.доллароор борлуулсан бол өмнөх өдөр нь буюу нэгдүгээр сарын 15-ны өдөр баяжуулсан коксжих нүүрсийг тонн тутмыг нь 122 ам.доллар дээр хэлцэл хийж 3 багц буюу 19 мянга 200 тонныг Хятадын талд борлуулжээ.

Хятадын гаалийн мэдээллээс харахад тус улсын хамгийн том импортлогч Оросын нүүрсийг он гарснаас хойш худалдан авах хувь хэмжээгээ бууруулсан бөгөөд харин Австралиас авах нүүрсний хэмжээгээ үлэмж нэмэгдүүлжээ.

Өнгөрсөн онд Хятадын нүүрсний худалдан авалт 547.2 сая тонн буюу дэлхийн нийт худалдааны нүүрсний 41 хувьд хүрч, энэ нь дэлхийн зах зээл дээр нүүрсний үнийг өсгөхөд хүргэсэн юм. Олон Улсын Эрчим Хүчний Агентлагийн мэдээлснээр Хятадын нүүрсний эрэлт сүүлийн 5 жилд 50 хувиар нэмэгдсэн нь ийн нүүрсний үнэд нөлөөлөөд байсан билээ.

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад Монголын талаас нүүрс ачилт хэвийн явагдаж байсан ч Хятадын цагаан сартай холбоотойгоор нүүрс бөөгнөрөх үзэгдэл ойролцоогоор 3 хоног орчим үргэлжилсэн ч эргээд хэвийн горимдоо орсон гэх хариултыг өгсөн.

Харин Хятадын тал манайхаас авсан нүүрсээ Ганцмод боомт дээр бөөгнүүлсээр байгаа бөгөөд одоог хүртэл цаашаа таталт, ачилт хийгдэхгүй байгаа нь манайхаас хэсэг хугацаанд нүүрс худалдан авахгүй байж болох талтайг харуулж байна.

Өнөөдрийн байдлаар Уул уурхайн хөрөнгийн бирж дээр “Эрдэнэс Тавантолгой” компани коксжих нүүрсний арилжаагаа нээсэн ч Хятадын талаас санал ирүүлээгүй бөгөөд сүүлийн долоо хоногт хэд хэдэн удаагийн арилжаанд мөн адил санал ирүүлэээгүй бөгөөд худалдан авалт хийлгүй арилжааг хаажээ.

Т.БАТСҮРЭН

https://eguur.mn/569253/

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан

Бага цагаан сар