Анхан болон Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийг өргөн мэдүүллээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн ээлжит бус хуралдаанаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийг шүүгчийн албан тушаалд томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүллээ.

Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журмын 9.2-т заасны дагуу нийлбэр онооны эрэмбийн эхнээс дараалан нэр дэвшигчид дараах сул орон тоо зарласан тодорхой нэг шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах хүсэлтийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанд гаргаж, хүсэлт гаргасан шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүллээ.

Эрүү, Иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх шүүхийн шүүгчийн сул орон тоонд нийлбэр оноогоор нэгдүгээрт эрэмбэлэгдсэн нэр дэвшигч Д.Мөнхбүрэн тодорхой нэг шүүхийн шүүгчийн албан тушаалыг сонгохоос татгалзаж, нөөцөд бүртгэгдсэн юм.

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан