Хөдөлмөрийн намын илүү олон гишүүн намаасаа гарч магадгүй


Их Британийн Хөдөлмөрийн намын удирдлагууд гишүүдийнхээ шаардлагыг сонсохгүй бол илүү олон гишүүн намаас гарах шийдвэрт хүрч магадгүй гэж тус намын дарга Жереми Корбинд анхааруулсан байна.
Энэ долоо хоногийн даваа гарагт Хөдөлмөрийн намын долоон гишүүн “Brexit” болон семитийн эсрэг үзлийн /Еврейн эсрэг үзэл/ талаархи Ж.Корбины хандлагыг эсэргүүцэн намаасаа гарахаар болсон тухайгаа олон нийтэд зарласан ажээ.
Ж.Корбиныг шүүмжлэгч Ян Остин, "семитийн эсрэг хандлагаа өөрчлөхгүй бол бусад гишүүн намыг орхих асуудалд илүү нухацтай хандах болно" гэж мэдэгджээ.
Дээрх долоон гишүүн нь улс төрийн шинэ нам байгуулахгүй хэдий ч “шинэ улс төрийг цогцлоох”-ын тулд өөрсөдтэйгээ нэгдэхийг Хөдөлмөрийн нам болон бусад намын гишүүдэд уриалсан байна.
Намаасаа гарсан гишүүдийн нэг Лусиана Бергерийн хэлснээр, Хөдөлмөрийн нам бүхэлдээ семитийн эсрэг үзэлтэй болсон бөгөөд тэрбээр энэ намын гишүүн байхаас ичих болсон байна. скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан