Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Францын аж ахуйн нэгжүүдийн хөдөлгөөний төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Францын аж ахуйн нэгжүүдийн хөдөлгөөний төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Францын аж ахуйн нэгжүүдийн хөдөлгөөний дэргэдэх Монгол, Францын бизнес зөвлөлийн дарга Клод Имовэн тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. 

 

Уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол, Францын харилцаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өрнөж байгааг онцолж, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хоёр улсын бизнес эрхлэгчдийн шууд харилцаа, үр дүнтэй хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг тэмдэглэв. 

 

Энэ хүрээнд Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Францын аж ахуйн нэгжүүдийн хөдөлгөөнөөс энэ сарын 30-нд хамтран зохион байгуулах хоёр улсын бизнес эрхлэгчдийн уулзалт амжилттай болж, хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг тэлэхэд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинээр байгуулагдсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, түүнд тусгагдсан мега төслүүд болон гадаадын хөрөнгө оруулалтыг татах, бизнесийн орчныг сайжруулах чиглэлээрх бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.

 

Мөн Монгол, Францын хамтран хэрэгжүүлж буй төслүүдийн талаар санал солилцож, Засгийн газрын зүгээс уран олборлох төслийн хүрээнд байгаль орчны асуудалд онцгой ач холбогдол өгч байгаагаа Ерөнхий сайд илэрхийлэв. 

 

Уулзалтаар хоёр талын хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, дэд бүтэц, мэдээллийн технологи зэрэг олон салбарт өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов.  Уулзалтад Монгол, Францын хамтарсан төслүүдийг Францын талаас хэрэгжүүлэх аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцсон нь ач холбогдолтой боллоо. 

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан