Шинээр хийх "Харри Поттер" цуврал 2026 онд нээлтээ хийнэ

Шинээр хийх "Харри Поттер" цуврал 2026 онд нээлтээ хийнэ

 

HBO компани "Харри Поттер" цувралыг шинээр найруулж, хийхээр болсон билээ. Шинэ цувралын зургийг 2025-2026 онд Их Британид авахаар төлөвлөж байна. “Succession”, “Game of Thrones”, “The Last of Us” киноны найруулагч Марк Майлод үүнийг найруулах юм.

Энэ цуврал долоон улирал үргэлжилнэ. "Харри Поттер" номын үйл явдлыг кинондоо өөрчлөн найруулахаар тус компани төлөвлөжээ. Кино 2026 онд гарна.  

HBO компанийн гүйцэтгэх захирал Кейси Блойс "Бидний хамгийн чухал зүйл бол дэлгэцэн дээр байгаа. Мэдээжийн хэрэг, Харри Поттерын түүх нь хайр ба өөрийгөө хүлээн зөвшөөрөх тухай гайхалтай эерэг ойлголтыг үзэгчдэд хүргэдэг. Энэ бол бидний тэргүүлэх чиглэл” хэмээжээ.

Гол дүр болох Харри Поттер, Рональд Уизли, Гермиона Грэйнжер нарын дүрийг бүтээх жүжигчинг шалгаруулахаар нээлттэй сонгон шалгаруулалт зарлажээ. Сонгон шалгаруултад Их Британи, Ирландын 9-11 насны хүүхдүүд оролцож, “Харри Поттер” номын хэсгээс болон богино өгүүллэг уншиж, богино хэмжээний 2 бичлэг хийж илгээх юм байна. Тэдний бичлэгийг 2024 оны 10 дугаар сарын 31 хүртэл хүлээн авч байна.

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан