Шахмал түлшний хүхрийг бууруулна хэмээж байсан "Тавантолгой түлш"-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн ажил зогсож, 44.6 тэрбумын тоног төхөөрөмж, объект "хэрэггүй" болжээ

Шахмал түлшний хүхрийг бууруулна хэмээж байсан "Тавантолгой түлш"-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн ажил зогсож, 44.6 тэрбумын тоног төхөөрөмж, объект "хэрэггүй" болжээ

 

Одоогоос дөрвөн жил орчмын өмнө /2020 он/ "Таван толгой түлш" ХХК нь Тавантолгойн орд газрыг түшиглэн "Нүүрс баяжуулах үйлдвэр барьж, нэмүү өртөг шингэсэн коксжих нүүрсний үйлдвэрлэлээр үйл ажиллагаагаа тэлэхээр төлөвлөж" байгаа талаарх мэдээлэл гарч байсан билээ. 

Тухайн үед "Тавантолгойн уурхайн түүхий нүүрсийг цэвэршүүлэх технологийг нэвтрүүлэн ажилласнаар нүүрсэнд агуулагдах хүхрийн хэмжээг 0.85, үнслэгийн хэмжээг 18 хүртэл хувиар бууруулна гэж тооцсон" гэдгийг "Тавантолгой түлш" ХХК-ийн захирал М.Ганбаатар онцолж байв. 

 

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Б.Алтанзул “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар нар Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Б.Алтанзул “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар нар "Нүүрс баяжуулах үйлдвэр" барих ажлын явцын талаар ярилцаж, санал солилцож байв

 

Тэгвэл "Таван толгой түлш"-ийн "Нүүрс баяжуулах үйлдвэр барих" төсөлд 44.6 тэрбум зарцуулсан ч төслийг цааш хэрэгжүүлэх нь үр ашиггүй гэх мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан тул дээрх үйлдвэр барих ажлыг зогсоожээ. 

Тодруулбал, "Таван толгой Түлш" ХХК-ийн ТУ3-ийн 2020 оны зургаадугаар тогтоолын дагуу "Нүүрс баяжуулах үйлдвэр" барих төслийг анх эхлүүлсэн байдаг. Энэ хүрээнд 2023 оныг дуусталх хугацаанд 60-100 хувийн гүйцэтгэлтэй 44.6 тэрбум төгрөгийн ажлыг санхүүжүүлсэн байна. Гэсэн ч төслийг цааш хэрэгжүүлэх нь үр ашиггүй тухай мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарч, "Нүүрс баяжуулах үйлдвэр" барих төслийг бүрэн зогсоожээ. Өөрөөр хэлбэл өвлийн улиралд Улаанбаатарчуудын зовлон болдог шахмал түлшний хүхрийн хэмжээг бууруулах зорилготойгоор баригдаж байсан үйлдвэрийн ажил ийнхүү бүрэн зогсож, 44.6 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж, объектууд элэгдэж гэмтэх, хөрөнгийн үргүй зардал гарах эрсдэл үүссэн байна. Харин ийнхүү үр ашиггүй төсөл хэрэгжүүлж, 44.6 тэрбум төгрөг зарцуулсан албан тушаалтанд хариуцлага тооцох эсэх асуудал хөндөгдөөгүй хэвээр байгаа аж.  

 

https://isee.mn/n/68498

 

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан

Наадам ирлээ