Ховдын I сургуулийн 17 багш дотуур байраа хувьчилж, газар дээр нь орон сууц барьжээ

Ховдын I сургуулийн 17 багш дотуур байраа хувьчилж, газар дээр нь орон сууц барьжээ

 

Боловсролын сайд П.Наранбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийхдээ сургуулийн мэдлийн газраас эрх мэдэлтнүүд хум“салж ирснийг засах, няцаах цаг нь болсон, энэ асуудалтай тэмцэнэ гэж мэдэгдэв.

Учир нь Ховд аймгийн I сургуулийн дотуур байрыг хувьчилж, газар дээр нь Засаг даргаараа "орон сууц" гэж өөрчлүүлж, барилга барьжээ.

Энэ талаар тэрбээр " Ховд аймгийн 1 дүгээр сургуулийн хашаан доторх дотуур байрыг нэр бүхий 17 багш хувьчилж аваад газрын зориулалтыг нь Засаг даргаараа 2019 онд "орон сууц" гэж өөрчлүүлж, барилга барьсан байна. Ийм хууль зөрчсөн үйлдлийг бид хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй, таслан зогсооно. Энэ мэт сургуулийн хашаа, газар руу дайрдаг үзэгдэл нийслэл, орон нутаг, улсын хэмжээнд байх ёсгүй. Хэрэв тэгвэл хатуу арга хэмжээ авна" гэв.

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан

Наадам ирлээ