Европын парламентын сонгууль эхэлж байна

Европын парламентын сонгууль эхэлж байна

 

Европын Холбооны /ЕХ/ ирэх таван жилийн бодлогыг тодорхойлох Европын парламентын ээлжит сонгууль өнөөдөр эхэлж байна. Сонгууль ЕХ-ны гишүүн 27 улсад зургаадугаар сарын 6-наас 9-ний хооронд болох бөгөөд санал өгөх эрхтэй 373 сая орчим хүн оролцох төлөвтэй байна. Санал хураалт ням гаргийн орой дуусаж, эхний урьдчилсан дүн гарна.  Европын парламентын 720 суудлын төлөө Европын 200 орчим намын төлөөлөл өрсөлдөж байна. Сонгогдсон депутатууд долоодугаар сарын дундуур шинэ бүрэлдэхүүнээр анхны хуралдаанаа хийнэ.

Зургаадугаар сарын 6-нд буюу өнөөдөр Нидерландын иргэд хамгийн түрүүнд саналаа өгөх бөгөөд тэд Европын парламентын 31 гишүүнийг сонгоно. Зургаадугаар сарын 7-ны баасан гарагт Ирланд, Чех улсуудад сонгууль болж, ирландчууд Европын парламентын 14 гишүүнийг, Чехийн иргэд хоёр өдрийн санал хураалтаар 21 гишүүнийг сонгох юм. Харин 8-ны бямба гарагт Итали (76 гишүүн), Латви  (9 гишүүн) , Мальта  (6 гишүүн), Словак  (15 гишүүн) улсуудад болох бол 9-ны ням гарагт Австри (20 гишүүн), Бельги (22 гишүүн), Болгар (17 гишүүн), Хорват (12 гишүүн), Кипр (6 депутат), Дани (15 гишүүн), Эстони (7 депутат), Финланд (15 депутат), Франц (81 депутат сонгогдоно), Герман (96 депутат), Грек (21 депутат), Унгар (21 депутат), Литва (11 депутат), Люксембург (6 депутат), Польш (53 депутат), Португал (21 депутат), Румын (33 депутат), Словени (9 гишүүн), Испани (61 гишүүн). улсуудын иргэд саналаа өгнө. 

Шуудангаар болон цахимаар санал өгөхийг зөвшөөрсөн улс орнуудад санал хураах үйл явц дээрх хугацаанаас хэтэрч магадгүй байна.

Үүнтэй холбогдуулан ЕХ-ны өөр улсад байнга оршин суудаг нэг улсын иргэд (тэдний тоо хэдэн арван саяар тоологддог) эх орондоо болон оршин суугаа газартаа хоёр удаа санал өгөх зөрчил гарч болзошгүйг Европын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд анхааруулжээ. Санал хураалтын дүнг улс бүр бие даан нэгтгэдэг тул үүнийг шалгах боломжгүй байдаг аж.  Европын парламентын сонгуулийг 5 жил тутам нэг удаа явуулдаг. Сүүлийн сонгууль 2019 онд болжээ. 

 

 

 

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан