Архангай аймгийн Засаг даргын нэрэмжит “ШИлдэг эмч, сувилагч”-ийг шалгаруулах болзолт уралдаан зарлагдлаа. Энэ уралдаан нь Архангай аймгийн эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч сувилагч нарын хамтын ажиллагааг хангах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, ур чадварыг шалгах зорилготой юм. Уг уралдаанд Архангай аймгийн төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа эмч, сувилагч нар оролцох юм. “Шилдэг эмч, сувилагч”-ийг шалгаруулах болзолт уралдаан аймгийн хэмжээнд анх удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд эмч сувилагчдын мэргэжлийн ур чадварыг үнэлж байгаагаараа онцлог. Аймгийн НЭ-ийн хувьд анхан шатны сонгон шалгаруулалтыг дотооддоо зохион байгуулжээ. Шалгарсан эмч сувилагчдын материалыг удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэн, дараагийн шатны шалгаруулалтад оруулна гэдгийг Архангай аймгийн НЭЭМ-ийн тусламж үйлчилгээ чанар, аюулгүй байдлын албаны дарга Н.Ховор-Эрдэнэ тодруулсан.
Энэ уралдаан нь эмч сувилагчдын мэргэжлийн ур чадварыг харуулах, бусадтай туршлага солилцох,нийгмийн баталгааг хангаж, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх боломж гэдгийг зохион багйуулагчид нь онцолж байв. “Шилдэг эмч, сувилагч”-ийг шалгаруулах болзолт уралдааны нийт шагналын сан 100 сая төгрөг. Уралдаанд эхний 4 байрыг шалгаруулж “Шилдэг эмч”-ийг 15 сая, “Шилдэг сувилагч”-ийг 10 сая төгрөгөөр, 2-р байр эзэлсэн эмчийг 10 сая, сувилагчийг 8 сая төгрөгөөр,2-р байрыг эзэлсэн эмч сувилагчийг тус бүр 5 сая төгрөгөөр шагнах юм байна. Харин тусгайбайр эзэлсэн эмч сувиалгчийг тус бүр 500,0 төгрөгөөр шагнаж урамшуулна.