АМГТГ-ын Геологи хайгуулын хэлтсийн дарга Ү.Ганбаатар, мэргэжилтэн С.Цээсүрэн нарыг хэзээ ШҮҮР-дэх вэ?

АМГТГ-ын Геологи хайгуулын хэлтсийн дарга Ү.Ганбаатар, мэргэжилтэн С.Цээсүрэн нарыг хэзээ ШҮҮР-дэх вэ?
АМГТГ-ын геологи хайгуулын хэлтсийн мэргэжилтэн С.Цээсүрэн өмнө нь БГД-ийн Худалдан авах ажиллагааны газрын даргын албан тушаалтай байсан нэгэн. С.Цээсүрэн дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн мөнгийг байршиж байсан банкнаас нь татан, Капитрон банканд байршуулсан, эрх мэдлээ урвуулан ашиглаж их хэмжээний авлига авсан байж болзошгүй гэх хэрэгт холбогдож байсан байдаг.
АМГТГ-ын Геологи хайгуулын хэлтсийн дарга Ү.Ганбаатар, мэргэжилтэн С.Цээсүрэн нарыг хэзээ ШҮҮР-дэх вэ?
Эх сурвалжийн мэдээллээр Баянгол дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас зарласан тендерт танил компаниудаа шалгаруулдаг байж болзошгүй зэрэг хэргээр АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж улмаар эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт заасан эрх мэдэл албан тушаалаа урвуулсан үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж байж. Ийм түүхтэй хүнийг УУХҮЯ-ны сайд Ж.Ганбаатар дэвшүүлэн яамынхаа агентлагт залсан нь ямар учиртай вэ?
Энэ хууль ёсны томилгоо мөн үү. "Би сайдын хүн гэж томордог" С.Цээсүрэн нь өдгөө АМГТГ-ын геологи хайгуулын хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгч Ү.Ганбаатартай нийлэн хүнд суртал гаргадагаараа зартай болж хөөрхий үйлчилгээ авах гэсэн уул уурхайн компаниудыг авлига өгөхөөс өөр аргагүй байдалд оруулдаг гэх сурагтай.
Баянгол дүүргийн МАН-ын хорооны дарга, УИХ-ын гишүүн, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар та энэ хүнээ анхаарахгүй бол олон хүмүүс, байгууллагын гомдол зад үсрэхвий дээ.
Тэгвэл Үржингийн Ганбаатар гэж хэн бэ? 
АМГТГ-ын Геологи хайгуулын хэлтсийн дарга Ү.Ганбаатар, мэргэжилтэн С.Цээсүрэн нарыг хэзээ ШҮҮР-дэх вэ?
Сайдынхаа амьдаа Ү.Ганбаатар нь АМГТГ-ын геологи хайгуулын хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгчээр 2023 оны 11 сарын 29-д томилогдсон аж. Уг нь бол ШҮҮР ажиллагаагаар аль эрт шүүрдүүлэх байтал өдгөө ТҮР ОРЛОН гэж байсаар байгаа нь гайхмаар. Тэрээр яаманд тааруу ажиллаж байгаад тушаал буурч агентлагтаа ирсэн нэгэн гэх. Одоо түүнийг Уул уурхайн компаниудад хамгийн их хүнд суртал, чирэгдэл, дарамт үзүүлдэг хүн гэж ярьдаг гэнэ. Мань хүн Сүхбаатар аймгийн гаралтай, тус аймгаас УИХ-д нэр дэвших гэж байгаа У.Отгонбаяр /Ерөнхийлөгчийн дүү/ найзууд миний ар тал гэж сайрхдаг гэх.
Энэ мэтчилэн хэн нэгэн даргын шахааны хүнийг авч төрийн ажлыг ашгийн ажил болгодог нөхдүүддээ цэвэрлэгээ хийж мэдлэг боловсролтой, чадварлаг боловсон хүчин ажиллуулаач ээ Л.Баярмандал дарга аа.
Удахгүй энэхүү иргэний шүгэл үлээсэн асуудлаар тодруулга мэдээлэл авч нийтлэх болно.

 

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан