ӨМӨЗО-ы намын 11-р хугацааны 6-р бүгд хуралдаанаар "Умардын соёл" брэндийг барих санал тавьсан байна. Одоогийн байдлаар Өвөр Монгол "Умардын соёл" брэндийг нэвтрүүлж, шинэ эрин үед соёлын шинэ үүргийг хийхээр хичээн зүтгэж байна.
"Умардын соёл" брэнд Хятаын умард нутгаас бий болсон. Өвөр Монгол нь тал нутгийн наадам зохион байгуулснаараа улсын хэмжээнд олонд танигдсан юм. Мөн тал нутгийн соёлын наадмыг 20 жилийн турш зохион байгуулж байгаа бөгөөд мөс цасны наадмыг ч 20 удаа зохион байгуулж байгаа юм. Мөн Өвөр Монголын 12 аймаг хот нь өөрсдийн соёлын наадам зохиож байна.
Хөххот Жаожюүнь соёлын наадам, Бугат хотын соёл урлагийн наадам, Баяннуурын Хэтао соёл, урлагийн наадам, Алшаагийн Алтан намрын тооройн экологийн аялал жуулчлалын наадам, Улаанхад хотын Хүншань биет бус өв соёл аялал жуулчлалын наадам, Хөлөнбуйр хотын тал нутгийн соёлын аялал жуулчлалын наадам, "Хятадын морины нутаг" хэмээгдсэн Шилийнгол аймгийн морины уралдаан... Өвөр Монголын соёлын брэндүүд борооны дараа мөөг шиг урган гарч, дэлхийд "алтан өнгөтэй нэрийн хуудас" -ыг таниулсан байна.
Ше Чэн дата мэдээллээр Өвөр Монголын Жиачэн Луу жилийн цагаан сарын баярын амралтын өдрүүдийн аяллын захиалга мөн үеийн адил хугацаанаас 127 хувиар нэмэгдэж, тасалбарын захиалгийн хэмжээ мөн үеийн адил хугацаанаас 4 дахинаас дээш нэмэгдсэн байна. 2023 оны бүтэн жилийн байдлаар Өвөр Монгол 230 сая гаруй жуулчин хүлээн авсан бөгөөд орлого нь 335 тэрбум гаруй юаньд хүрч, энэ нь 2019 оныхоос 1.2 дахин их байна.
Янз янзийн соёлын үйл ажиллагаа, соёлыг түгээн дэлгэрүүлэлт нь Өвөр Монголын гайхамшигтай, үзэсгэлэнтэй, итгэл үнэмшилтэй, найрсаг, сайхан дөр төрхийг дэлхийд харуулсан байна.
Хятадын Коммунист намын удирдлаган дор байгуулагдсан анхны мужийн түвшний үндэстний цөөнхийн өөртөө засах орны хувьд Өвөр Монгол нь түүхнээсээ "Үлгэр жишээ Өвөр Монгол" юм. Үлгэр жишээ бол Өвөр Монголын өнгө гэрэлтэй уламжлал юм. Сүүлийн 70 жилд, энэхүү нутагт "хамгийн гол сансар аялал”, "3000 өнчин хүүхдүүдийг Өвөр Монгол руу илгээсэн", "Сэтгэл нэгдэн хамтран ажилласан Бугатын болд төмөр" гэсэн сэтгэл хөдөлгөм түүхүүд гарч байсан...Олон түүх өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байгаа бөгөөд одоо ч шинийг бичиж байна...
Шинэ эрин, шинэ амжилт. 2023 онд Хятадын Коммунист намын Өвөр Монголын Өөртөө Засах Орны 11-р хугацааны 6-р, 7-р бүгд хуралдаанаар "Үлгэр жишээ ӨМӨЗО-ыг бүх талаар байгуулах тухай Өвөр Монголын өөртөө засах орны намын хорооны тогтоол", "Хятадын үндэстнүүдийн хамтын цогцын ухамсарын гол шугамыг цогцоор нь хэрэгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай" тус тус хэлэлцэж, баталсан юм.
Өвөр Монголын бүх үндэстэн ястны кадрууд, ард түмэн шинэ үүрэг хариуцлагаа үүрэн, сэтгэл нэгдэн хамтран ажиллаж, "Үлгэр жишээ ӨМӨЗО" хэмээх нэрийн хуудсыг шинэ эрин үед илүү тодоор гэрэлтүүлж, хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн бүтээн байгуулалтын Өвөр Монгол дахь шинэ бүлгийг бичихийн төлөө бүхий л хүч чармайлтаа дайчлан ажиллаж байна.
Түүхэн хүрд эргэлдсээр, цаг мөц урсаар байна. Шинэ нэрийн хуудсанд шинэ үүрэг хариуцлага, шинэ амжилт бүтээл гаргаж, Өвөр Монгол “Улсын том элч” хэмээх том үүргийг үүрэн ирээдүй руу бараалж байна.
Зохиогч: | Л.НАРАНХҮҮ, ЛИ ШЯ |
Найруулагч: | Х.АРВИНТАЛ, Х.БАЯНМӨНХ |
Эх сурвалж: | ӨМӨС |