Н.Номтойбаяр эвслийн жагсаалтыг тэргүүлнэ

Н.Номтойбаяр эвслийн жагсаалтыг тэргүүлнэ

 

УИХ-ын ээлжит сонгууль зургадугаар сарын 28-ны өдөр товлогдсон бөгөөд энэ удаад жагсаалт, тойрог гэсэн холимог тогтолцоогоор зохион байгуулна. Сонгуульд оролцох намуудын намын жагсаалтын хэн тэргүүлэх, тойрогт хэн хэнийг нэр дэвшүүлэх нь одоогоор эцэслэгдээгүй байгаа ч нэр дэвшигчид ил, далд бэлтгэлдээ гараад буй.

Энэ удаагийн сонгуульд 26 нам, 2 эвсэл оролцохоо илэрхийлж, мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт хүргүүлээд буй. УИХ-ын сонгуульд оролцох намуудаас МАН, АН, “Үндэсний эвсэл” гэсэн намуудын дунд гол өрсөлдөөн болно гэсэн таамаг байгаа  бөгөөд энэ гурван намын жагсаалтыг хэн тэргүүлэх вэ гэдэг нь анхаарал татаж байгаа. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймагтаа нэр дэвшихээр бэлтгэж байгаа бол АН-ын дарга Л.Гантөмөр тойрогт нэр дэвших, жагсаалтаа тэргүүлэх асуудлаа эцэслээгүй гэсэн мэдээлэл бий. Харин Үндэсний эвсэлийн тэргүүн Н.Номтойбаярын хувьд намын жагсаалтаа тэргүүлнэ гэдгээ мэдэгдсэн юм.

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид тодрох болоогүй бөгөөд намууд Их, Бага хурлаа хийж, дотоод дүрмийн дагуу нэр дэвшигчдээ тавдугаар сард тодруулах хуулийн зохицуулалттай.

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан