Оймстой унтах нь сайн унтаж амрахад тустай болохыг шинжлэх ухаанаар нотолжээ. Хөл бүлээцсэнээр амархан унтаж, шөнө ч сэрвэлзэх нь бага байдаг гэнэ.
Sealy UK-ийн нойрны шинжээч Нил Робинсон Yahoo Style UK-д өгсөн ярилцлагадаа энэ талаар тайлбарлажээ.
“Бидний хөл дулаахан болох үед цусны судсууд бүх биеэр өргөсч, биеийн температур бага зэрэг буурдаг. Ингэж биеийн температур буурснаар ядарч, бие махбод нойрондоо бэлтгэж эхэлдэг” гэжээ.
Гэхдээ мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар бүх оймс сайн биш гэнэ. Ялангуяа бүтэн өдөржин өмссөн оймстойгоо унтах гэж байгаа бол зуршлаа өөрчилсөн нь дээр аж.
“Шөнө цэвэрхэн, ноосон оймс өмсөх хэрэгтэй. Учир нь ноос нь шөнийн турш хөлийн дулааныг алдагдуулалгүй тусгаарладаг. Ноосны ширхэглэг мөн байгалиас бактерийн эсрэг шинж чанартай. Харин хөвөн даавуун оймс хөл дулаацуулдаггүй” хэмээн Робинсон өгүүлжээ.
Түүнчлэн сайн үр дүнд хүрэхийн тулд унтахаасаа нэг цагийн өмнө оймсоо өмсөж байх хэрэгтэй гэнэ.
Гэхдээ зарим хүмүүс оймстой унтаж чаддаггүй. Тийм хүмүүс заавал энэ зуршлаа өөрчлөх шаардлагагүй аж.
“Зарим хүн төрөлхийн цусны эргэлт сайтай. Бусдаас илүү бодисын солилцоотой сайтай, эсвэл зузаан арьстай байдаг. Тэдэнд дулаан ялгаруулах биологийн хүчин зүйлс бий гэсэн үг” хэмээжээ.
Эх сурвалж: lifter.com.ua