Байр захиалж, хохирсон 70 мянга гаруй иргэний эрх ашгийг төр хамгаалах ёстой гэв

Байр захиалж, хохирсон 70 мянга гаруй иргэний эрх ашгийг төр хамгаалах ёстой гэв

 

Байр захиалаад хохирсон иргэдийн эрх ашгийг хамгаалахаар холбоо байгуулагдсан байна. Тус холбооноос өнөөдөр /2024.02.29/ “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.

Байр захиалаад хохирсон иргэдийн эрх ашгийг хамгаалах холбооны гишүүн н.МӨНХ-ЭРДЭНЭ:

Хан-Уул дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Ирээдүйн Билэг" орон сууцны барилгын ажил дуусаж Улсын комисст хүлээлгэж өгсөн боловч тухайн барилгад байр захиалсан маш олон иргэн хохироод байна. Нэг тоот дээр маш олон иргэний захиалга авч, төлбөр авсан. Ийм тохиолдлоор байр ч үгүй, мөнгө ч үгүй болж хохирсон маш олон иргэн байна. Энэ үйлдлийг бид залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэж байгаа.

"Ирээдүйн Билэг" компанийн удирдлагуудтай бид энэ асуудлаар уулзаж, хохирлыг барагдуулах шаардлага тавьсан боловч төөрөгдүүлэх, хүлээлгэх зэргээр цаг алдаж ирлээ.

Хуулийн байгууллагад хандахаад тухайн барилгын компанийн эрх бүхий хүмүүс нь олддоггүй.

Энэнээс болж байрны захиалга өгсөн иргэд эд хөрөнгө, сэтгэл санаагаараа хохирч байна. Залуу гэр бүлүүд салах, архинд орох зэрэг сөрөг үр дагавар ч их гарах болсон.

Албан бус судалгаагаар нийслэлийн хэмжээнд 70 мянга гаруй иргэд байр захиалахдаа тодорхой хэмжээгээр төлбөр төлсөн боловч өдийг хүртэл байр орон сууцанд орж чадаагүй байгаа. Зарим иргэн  10 гаруй жил байрандаа  орж чадаагүй байна. Энэ асуудалд холбогдох төрийн байгууллага болон иргэдийг залилан мэхэлж хохироосон “Ирээдүйн Билэг” ХХК, МЦХ ХХК, туслан гүйцэтгэсэн ММ конштершн зэрэг компани яаралтай хариу тайлбар хийх ёстой гэлээ.

М.ЦЭРЭННЯМ

https://news.mn/r/2705770/

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан