Аялал жуулчлалын хөтөч тайлбарлагчдын олон улсын өдөр тохиож байна

Аялал жуулчлалын хөтөч тайлбарлагчдын олон улсын өдөр тохиож байна

 

Дэлхийн аялал жуулчлалын Хөтөч, тайлбарлагчдын холбоодын нийгэмлэгээс жил бүрийн 2 дугаар сарын 21-ний өдрийг Дэлхийн хөтөч тайлбарлагчдын өдөр болгон 1990 оноос тэмдэглэж эхэлжээ. Тэр цагаас хойш дэлхийн өнцөг булан бүрд байгаа жуулчны хөтөч тайлбарлагч нар тус өдрийг дээрх нийгэмлэгийн уриалга дор өөрийн улс орны онцлогтой тэмдэглэж ирсэн юм.

Дэлхийн хөтөч нар 2024 оны энэ өдрийг “Хөтөч тайлбарлагч бид байгаль, соёлын өвийг сурталчлан таниулагч ногоон хамгаалагч” уриан дор тэмдэглэж байна. 

Улс орондоо ирсэн жуулчин бүрийг сэтгэл хангалуун буцааж, дахин зочлох сэдлийг төрүүлэхэд олон талын оролцоо, хамтын ажиллагаа чухал байдаг. Түүний дотор тэргүүн эгнээнд ажилладаг хүний нөөц бол яах аргагүй жуулчны хөтөч тайлбарлагч юм..

Дэлхийн хөтөч тайлбарлагчдын өдрийг угтан манай улсын аялал жуулчлалын хөтөч нар өчигдөр гуравдугаар чуулганаа хийж, дэлхийн аялал жуулчлалын чиг хандлага, байгаль, соёлын өвийг хамгаалахад хөтөч тайлбарлагчийн гүйцэтгэх үүргийн талаар хэлэлцлээ.

Аялал жуулчлалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт заасан "Жуулчны хөтөч - тайлбарлагчид үнэмлэх олгох, сунгах, түтгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох болон мэргэжлийн ур чадварын зэрэглэл тогтоох журам"-ын талаар санал бодлоо солилцлоо. 

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан