Хятад, Египет хамтарсан мэдэгдэл гаргав

ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И Египетэд айлчлахдаа Египетийн Гадаад харилцааны сайд Самех Хассан Шукритай энэ сарын 14-нд Каирт хэлэлцээ хийв. Хоёр тал Газын хямрал ба Палестин, Палестин Израилийн мөргөлдөөн зэрэг асуудлаар санал солилцож нийтлэг ойлголтод хүрчээ. Тухайлбал нэгдүгээрт, нэн даруй бүх талаар гал зогсоож, ямарваа хүчирхийлэл, алан хядлагыг эцэслэж, энгийн иргэд, иргэний зориулалттай дэд бүтэц рүү дайрах, халдахыг зогсоох ёстой.

Хоёрт, Газын зурваст улам даамжирч буй хүмүүнлэгийн хямрал, тэнд амьдарч буй хүмүүсийн туулсан зовлон бэрхшээлд санаа зовинож байна.

Гуравт, Палестины үндэсний эрхт байгууллагад дэмжлэг туслалцаа үзүүлэхийг олон улсын хамтын нийгэмлэг, мөн олон улсын хандивлагчдад уриалж байна.

Дөрөвт, Улаан тэнгисийн нөхцөл байдлын өрнөлд хоёр тал анхаарч, уг асуудлыг Газын зурвасын нөхцөл байдлын гол шалтгаантай холбон үзэх ёстой.

Тавд, олон улсын хамтын нийгэмлэг үүрэг хүлээж, НҮБ-ын шийдвэр ёсоор “хоёр орны төсөл”-ийг хэрэгжүүлж, Палестин Израилийн энх тайван байдал, хоёр орны ард түмэн энх тайвнаар зэрэгцэн оршихуйн улс төрийн үндэс суурийг тавих ёстой.

Н.Уртнасан

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан

Наадам ирлээ