Японы Ишикава мужид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 161-д хүрсэн талаар тус улсын эрх баригчид мэдээлжээ. Түүнчлэн 103 хүн сураггүй байгаа бөгөөд эрэн хайх, аврах ажиллагаанд нэмэлтээр аврагч, цагдаагийн алба хаагчид дайчилж байгаа талаар Ерөнхий сайд Кишида Фүмио мэдэгдэлдээ дурдсан байна.