Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг огцруулах шаардлагын хариуг шаардлаа

 

Нийслэлийн Ардчилсан намаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг огцруулах шаардлагын хариуг шаардлаа

Хулгай хаана байна нийслэл Улаанбаатарт байна, хүний эрхийг зөрчсөн шийдвэрүүдийг хэн гаргаж байна Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар гаргаж байна.

Өнөөдөр Улаанбаатар хотын иргэдийн амьдрал өдрөөс өдөрт хүндэрч байна. Түгээлтийн компани, иргэд, аж ахуй нэгжүүд өдөр тутмын амьдралаа дугаарын хязгаарлалтын улмаас залгуулж чадахгүйд хүрч байна. Энэ эрсдэлийг хэн хариуцах вэ? Дарга нар түгжрэлгүй зорчихын тулд иргэдийнхээ эрхийг зөрчсөн увайгүй үйлдлүүдийг гаргаж байна.