Ж.Байден, Б.Нетаньяху нар утсаар ярьжээ

Ж.Байден, Б.Нетаньяху нар утсаар ярьжээ

 

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Израилын Ерөнхий сайд Беньямин Нетаньяхутай бямба гарагт утсаар ярьжээ. Хоёр орны удирдагчид Газын зурваст явуулж буй Израилын цэргийн ажиллагааны талаар, мөн түүний зорилго, үе шатын талаар хэлэлцсэн байна. Ж.Байден энгийн иргэдийн амь насыг хамгаалах, тэр дундаа хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ажиллагааг дэмжих, энгийн иргэдэд байлдааны ажиллагаа үргэлжилж буй бүс нутгийг аюулгүй орхин гарах боломжийг бүрдүүлэхийн ач холбогдлыг онцлон тэмдэглэжээ.

 

Мөн барьцаалагдсан бүх хүнийг суллах нь нэн чухал байгаа талаар талууд хэлэлцсэн байна. Улмаар хоёр орны удирдагчид хоорондоо шууд хэлэлцээ хийхээс гадна үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн багуудаар дамжуулан тогтмол зөвлөлдөж байхаар тохиролцжээ.

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан