Монголын хүндийг өргөгчдийн БАЯРЫН ӨДӨР тохиож байна

Монголын хүндийг өргөгчдийн БАЯРЫН ӨДӨР тохиож байна

 

2017 оны энэ өдөр Монголын хүндийг өргөгчдөөс түүхэндээ анх удаагаа М.Анхцэцэг Дэлхийн аваргын медаль авсан билээ. Энэ цагаас хойш Арванхоёрдугаар сарын 3-ны өдрийг Монголын хүндийн өргөлтийн тамирчдын баярын өдөр болгон тэмдэглэдэг.

2017.12.03-ны “Рио 2016” олимпын наадамд 8-р байранд орж байсан М.Анхцэцэг АНУ-д болсон Насанд хүрэгчдийн ДАШТ-ээс Хүрэл медаль хүртэж байлаа. Энэ амжилт Монголын хүндийн өргөлтийн түүхэнд онцгой амжилт байсан юм. М.Анхцэцэг өмнө нь гаргасан Насанд хүрэгчдийн Азийн аварга, Залуучуудын дэлхийн аварга, Дэлхийн цомын медаль зэрэг амжилтыг ахиулж чадсанаар монголчууд хүндийн өргөлтөөр олимп, дэлхийн медальтан болох боломжийг харуулсан.

Амжилтыг дагаж амжилт ирдэгийн адилаар М.Анхцэцэг дэлхийн аварга болж, улмаар “Токио 2020” олимпын наадамд медалийн төлөө өрсөлдөн шагналт дөрөвдүгээр байр эзэлж байв. Мөн олимп, дэлхийн тэмцээнийг шүүх Л.Одгэрэл хэмээх шүүгчтэй болсон байна. Дэлхийн шүүгчтэй байна гэдэг Олон улсын хүндийн өргөлтийн холбоонд Монголын төлөөлөл багтсан нь бахархалтай.

Одоо олон залуус тэдний амжилтаар бахархаж, амжилтаа ахиулсаар явна.

Монгол Улсын гавьяат тамирчин М.Анхцэцэгийн амжилтын товчоон

2014 он: Өсвөрийн Азийн АШТ-ээс мөнгөн медаль

2014 он: Залуучуудын Азийн АШТ-ээс хүрэл медаль (түлхэлттэй өргөлтөөр 138 кг өргөж алт, огцом шахалтаар 115, нийлбэрээр 253 кг өргөсөн)

2015 он: Дэлхийн цомоос хүрэл медаль

2016 он: Залуучуудын ДАШТ-д Монголоос анх удаа түрүүлсэн

2016 он: Насанд хүрэгчдийн Азийн АШТ, Аварга (Монголоос анх удаа түрүүлсэн)

2016 он: Рио-де-Жанейрогийн олимпын их наадамд шагналт 8-р байр (огцом өргөлтөөр 106 кг, түлхэлттэй өргөлтөөр 131 кг өргөж, нийлбэр дүнгээр 237 кг өргөсөн)

2016 он: Залуучуудын Азийн аварга болсон

2016 он: Оюутны ДАШТ-д Монголоос анх удаа түрүүлсэн

2017 он: Залуучуудын Азийн АШТ-д хоёр дахиа түрүүлсэн

2017 он: Азийн танхимын болон тулааны спортын наадамд түрүүлсэн

2017 он: Насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэн, анхдагч болсон

2019 он: Насанд хүрэгчдийн Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн

2019 он: Насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хоёр дахь хүрэл медалиа авсан

2019 он: Дэлхийн цомын аварга болсон

2020 он: Америкийн цомын аваргын Мөнгөн медаль

2021 он: Дэлхийн аварга

2022 он: Азийн аварга

Монголын хүндийн өргөлтийн шигшээ багийн дасгалжуулагч Ц.Хосбаярын тухай

 

  • Ц.Хосбаяр багш 10 настайдаа хүндийн өргөлтийн спортоор хичээллэж эхэлсэн

 

  • Спортын мастер цолыг 18 настайдаа,

 

  • ОУХМ цолыг 19 настайдаа хүртсэн

 

  • Монгол Улсын 1993 оны “Шилдэг тамирчин” Ц.Хосбаяр зах зээлийн нийгмийн хүнд хэцүү цаг үед Монголынхоо нэрийг дэлхийн тавцанд өндрөөр өргөж, нэгэн үзүүрт сэтгэлээр хүндийн өргөлтийн спортын төлөө зүтгэсэн нэгэн юм. Тэрбээр одоо ч олимп, дэлхийд шавь нараа сойсоор байна.

 

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан