Хоёрдугаар эмнэлэг ДЭМБ-тай хамтран яаралтай тусламжийн эмч, сувилагч, ОБЕГ-ын аврагчдыг чадавхжуулах 10 хоногийн сургалтыг амжилттай зохион байгууллаа

Улсын хоёрдугаар төв эмнэлэг,  Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Монголын яаралтай тумламжийн нийгэмлэг хамтран зохион байгуулж буй “Гамшиг, олныг хамарсан осол гэмтлийн үед эмнэлэг хүртэлх яаралтай тусламжийн сургагч багш бэлтгэх сургалт”  Улаанбаатар хотноо арваннэгдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэж, өнөөдөр дууслаа. 


Тус сургалт нь  10 хоногийн хугацаатай явагдах бөгөөд  2,3 дугаар шатлалын эмнэлгийн яаралтай тусламжийн эмч, сувилагч, ОБЕГ-ын аврагчид зэрэг 70 гаруй мэргэжилтэн хамрагдаж байна.



Сургалтыг Австралийн Гриффитийн их сургуулийн гамшгийн мэргэжилтэн Хамиш Маклин, Дункан МакКоннелл тэргүүтэй сургагч багш нарын баг “Гэмтэгсдийг аврах талбар дээрх тусламж үзүүлэх сургагч багш бэлтгэх хөтөлбөр”-ийн дагуу явуулах юм.  Тус баг 2017 оноос энэхүү хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлж байгаа нь Монгол улсын засгийн газар, ЭМЯ-аас баталж хэрэгжүүлж буй улсын хэмжээнд талбар дээрх тусламжид үнэлгээ хийж “Эмнэлэг хүртэлх тусламжийг үзүүлэх мэргэжилтнийг бэлтгэх хөтөлбөр”-ийн агуулгатай нийцэж буй тул энэ удаагийн сургалтыг Улсын хоёрдугаар төв эмнэлгийн санаачлагаар эмнэлгийн мэргэжилтнүүдийг хамруулан өргөн хүрээнд зохион байгууллаа.  


Иргэдийн өвчлөлийн бүтэц өөрчлөгдөж халдварт бус өвчин, гэнэтийн осол, автотээврийн осол гэмтэл, байгалийн гамшгаас үүдсэн осол олширч 2023 оны эхний улиралд 5302 зам тээврийн осол бүртгэгдснээс 557 хүн гэмтэж, 92 хүн амиа алдсан байна. Ийм үед яаралтай тусламжийг чанартай оновчтой хүргэснээр иргэдийн амьдралын чанар дээшилнэ. Хойшид учирч болзошгүй олон эрсдлийг бууруулах юм.  


Австралийн сургагч багш нарын сургалтаар сургалтад оролцогчид үй олныг хамарсан осол гэмтлийн үеийн талбарт эрэмбэлэн ангилалт хийх, хяналт тавих, багийн зохион байгууулалтыг оновчтой хийх, гэмтэгсдийг тээвэрлэх ажлыг удирдан зохион байгуулах чадварт суралцана. Мөн гэмтэгсдэд эмнэлэг хүртэлх анхан шатны тусламжийн суурь болон лавшруулсан тусламж үзүүлэх осол гэмтлийн үеийн талбар дээрх арга хэмжээг удирдах ур чадварт суралцаж, олон улсын сургагч багшийн  эрхийн гэрчилгээтэй төгслөө. Улмаар сургагч багш болсноор цааш нь түгээн дэлгэрүүлэх боломжтой болох юм.
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан