![](/uploads/posts/2019-02/1549523472_mal-3.jpg)
Дашрамд дурдахад, өнгөрсөн оны мал тооллогоор хонь, тэмээ өсөж, адуу өнгөрсөн оны түвшинд, харин үхэр, ямаа багассан байна. Тухайлбал, энэ онд хонь 30, ямаа 27 сая байгаа бол адуу гурав, үхэр дөрвөн сая байгаа аж. Малынхаа тоогоор тэргүүлж буй аймгуудыг нэрлэвэл, Архангай адуу, үхэр, хонь, Өмнөговь тэмээ, Баянхонгор ямааны тоогоороо нэгдүгээрт эрэмбэлэгджээ. Хамгийн их малтай сумаар Хэнтий аймгийн Өмнөдэлгэр 572.6 мянган мал тоолж тодорсон гэнэ. Тэгвэл малчдын дийлэнх буюу 29 хувийг 35-49 насныхан эзэлж байгаа юм байна.