Фэйсбүүк мессенжерээр илгээсэн зурвасаа 10 минутын дотор устгах боломжтой боллоо

Фэйсбүүк мессенжерээр санамсаргүй эсвэл алдаатай илгээсэн зурвасаа устгах боломжтой боллоо. Гэхдээ “Unsent” функцийг тухайн зурвас илгээснээс хойш 10 минутын дотор ашиглах боломжтой юм байна.
Та устгахыг хүссэн зурвас дээрээ дарахад “Remove” гэсэн товчлуур гарч ирэх бөгөөд эндээс зөвхөн өөрийн цонхноос (Remove for you) устгах эсвэл харилцаж буй хүний цонхноос давхар устгах (Remove for Everyone) гэсэн сонголт гарч ирнэ.
Аль нэгийг нь сонгосноор та бичсэн зурвасаа устгах боломжтой болж байна. Гэхдээ тухайн зурвасыг устгасан гэсэн ул мөр үлдэх юм. Таны устгасан зурвасны оронд You removed a message гэсэн бичиг үлдэнэ гэсэн үг юм.
Харин та зурвасаа илгээгээд аль хэдийнэ 10 минут өнгөрсөн бол зөвхөн өөрийнхөө цонхноос л тухайн зурвасыг устгах боломжтой болох юм байна. 
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан