Эрээн хотын 3-р дунд сургууль: Гадаадын сурагчдад зориулан хятад хэлний гүүр байгуулжээ

"Сайн байна уу? Би 16 настай. Монгол Улсын Улаанбаатар хотоос ирсэн. Би хятад хэл сураад дөрвөн жил болж байна. Хятад хэл сурсан минь надад их тус болсон. Миний мөрөөдөл Чинхуа Их Сургуульд элсэн орох" гэж Эрээн хотын 3-р дунд сургуулийн сурагч н.Нарантунгалаг ярилаа.


     Эрээн хотын 3-р дунд сургуулийн хүрээнд гадаадын сурагчид сүлжилдэн хичээл сургуульдаа яарна. Тэдний зарим нь Хятадын соёлд дуртай, зарим нь хятад хэл сонирхдог, зарим нь ах дүү, найз нөхдөөрөө дамжин Хятадад санамсаргүй ирж байсан түүхтэй. Тэдний зорилго нэг, Хятадад ирж хятад хэл сурах.
Эрээн хотын 3-р дунд сургууль нь Эрээн хот Монгол сургуулийн дунд сургуулийн хэсэг болон гадаад сурагчдын хэсгээс бүрдсэн үндэстний соёлын гүн өвийг хадгалсан бүрэн дунд сургууль юм. Тэдгээрийн дотроос Гадаад сурагчдын хэлтэс нь 15-аас дээш насны гаднын сурагчдыг элсүүлдэг бөгөөд сургалт нь хоёр жилийн хугацаатай үргэлжилдэг.


     Сурууль дотор ороход коридорт гадаад сурагчдын ном унших дуу тод сонсогдоно. Монгол 14-р ангийн гадаад сурагчид хятад хэлний үгийн санг суралцаж байлаа. Багшийн зааснаар хүүхдүүд аялгаа байнга засаж, аялгын бэрхшээлийг даван туулж, дахин давтан дасгал хийж, зөв бичиж, уншиж, дуудаж сурдаг байна. Спортын зааланд 15-р ангийн гадаад сурагчид гар бөмбөгийн хичээл орж, спортын ур чадвараа дээшлүүлэн, бие бялдраа хөгжүүлж харагдана.


     "Гадаад сурагчдын хоолны хэрэгцээг хангах үүднээс гадаад сурагчдад зориулсан цайны газар тусгайлан байгуулсан. Сурагчдын дараалал үүсгэн жагсахад хялбар болгох үүднээс гэрлэн дохио суурилуулсан. Улаан гэрлэн дохио асвал хүлээж, ногоон гэрэл асвал урагшаа явж хоолоо авч болно. Дотуур байранд шаардлагатай төрөл бүрийн хэрэгсэл суурьлуулсан. Ундны ус цэвэршүүлэгч, угаалгын машин, хувцас хатаагч зэрэг бүх зүйл бэлэн. Дотуур байр бүр тусгай зориулалтын угаалтуур, бие засах газар, гутлын шүүгээгээр хангагдсан. Сүүлийн жилүүдэд Хятад улс "Бүс ба зам"-ыг хамтран бүтээн байгуулж буй улс орнуудтай боловсрол, соёл болон бусад салбарын солилцоогоо гүнзгийрүүлсээр байгаа тул гадаадын гэр бүлүүд үр хүүхдээ Хятадад суралцуулахаар илгээсээр байна. Хятад улсад ирж хятад хэл, соёлыг сурснаар хүүхдүүд илүү сайн хөгжих орон зайтай болно гэж тэд үзэж байна. Эдгээр гадаад хүүхдүүд эх орондоо буцсаны дараа "Бүс ба зам" санаачилгын соёлын элч болох бөгөөд "Бүс ба зам" санаачилгын хамтын бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулах болно" хэмээн Эрээн хотын 3-р дунд сургуулийн нарийн бичгийн дарга Зулаа ярилаа.

 

Зохиогч: Н.АЛТАН-УУЛ. Э.ТЭРГҮҮН. ЮЙ.ЛИЧЮНЬ
Найруулагч: Э.ТЭРГҮҮН
Эх сурвалж: SOLONGONEWS.MN
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан