Баяннуур хотын наран цэцгийн үр дэлхий дахины иргэдийн өдөр тутмын чөлөөт цагийн амттан болоод байна

       

         Мөн нэг ширхэг чанартай наран цэцгийн үр нь чанартай үйлдвэртэй салшгүй холбоотой.

        Ургамлын үрийн хувьд наран цэцэг бол "Гуа үрийн бүлэг"-ийн төлөөлөгч гэдгийг бид бүгд мэднэ. Дэлхийн наран цэцэг Хятад руу, Хятадын наран цэцэг Өвөр Монголыг, Өвөр Монголын наран цэцэг Баяннуурыг хардаг гэдгийг салбарынхан бүгд мэдэж байна. Наран цэцэг нь Хойд Америкийн баруун өмнөд нутгаас гаралтай. Хятадад Мин гүрний үед "Далайн торгоны зам"-аар нэвтэрч, маш хурдан тархсан. Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсаны дараа наран цэцгийн тариалалтын талбай үргэлжлэн өргөжиж, Хятадын хамгийн том наран цэцгийн тариалсан бүс болсон Өвөр Монголын Баяннуур хотод жилийн турш дөрвөн сая гаруй мү наран цэцэг зэрэг төрөл бүрийн ургамлын үрийн тариа тариалсан ба Хятадын нийт ургамлын үрийн бүтээгдэхүүний гуравны нэг хувийг эзэлсэн байдаг. Баяннуур хот бол Хятадын  баруун хэсэг дэх наран цэцгийн тариалалтын хамгийн том бааз, түгээлтийн төв болохын дээр ургамлын үрийн бүтээгдэхүүн нь Ойрхи Дорнод, АСЕАН, Европын холбоо гэх мэт "Бүс ба зам" дагуух 40 улс орон, бүс нутагт экспортлогддог.

        Өвөр Монголын “Mr Күй” хүнсний ХК-ний цехийн ажилчид 11-р сарын 09-нд наран цэцгийн үрийг уутлах, битүүмжлэх, пакет хийх ажил ихтэй байсан. Эгнүүлэн тавьсан наран цэцгийн үр нь “Далай гатлан” дэлхийн янз бүрийн газар ачуулахыг хүлээж байна. Өвөр Монголын “Mr Күй” хүнсний ХК-ний ерөнхий менежер Не Чанмин:

- Манай компани оригинал, цөцгий, амтат гэх зэрэг 20 гаруй нэр төрлийн 7 цуврал наран цэцгийн үрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн үйлдвэрлэсэн. Мөн Канад, Турк болон Иран зэрэг 20 гаруй орон бүс нутагт бүтээгдэхүүнээ экспортолж байна. Манай компаний бүтээгдэхүүнүүд Ганц мод боомт дахь Урад номерт галт тэргээр "авч" хоёр маршрутаар дэлхийн өнцөг булан бүрт очдог гэж хэллээ.

        Өвөр Монголын “Mr Күй” хүнсний ХК нь Өвөр Монголын Дин-Е Хүнсний ХК-ний охин компани бөгөөд Өвөр Монголын “Mr Күй” хүнсний ХК нь сүүлийн жилүүдэд Турк, Арабын Нэгдсэн Эмират Улс(Дубай)-д гадаадад агуулах байгуулж мөн Туркийн MRK Food Industry Trading Co., Ltd-ийг байгуулсан юм. Өвөр Монголын “Mr Күй” хүнсний ХК нь "Дэлхий дахинд гарах"-ыг тууштай баримталж, "Бүс ба зам"-ын орнуудын янз бүрийн үзэсгэлэнд идэвхтэй оролцож, Орос, Пакистан, Испани, Иран зэрэг орны 10 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөгчид Баяннуур хотод ирж үзлэг, шалгалт хийсэн байна.

        Өвөр Монголын Ли Нюню хүнсний технологи ХК-ийн дарга Ли Вэнь:

- "Бүс ба Зам" санаачилгыг хамтран бүтээн байгуулах санаачилга гарснаас хойш Засгийн газар болон худалдааны салбарууд биднийг дэлхийн хэмжээнд хүргэж, экспортын бизнесээ жилээс жилд өргөжүүлж байна. Мөн "Бүс ба зам" хамтын ажиллагааны хүрээнд , бид 36 улстай хамтын ажиллагааны харилцаа тогтоогоод байгаа. Баяннуур хот, Гаалийн ерөнхий газартай хамтран ажилладаг техникийн худалдааны хэмжүүрийн судалгаа, үнэлгээний бааз манай компанид суурьшсан нь наран цэцгийн салбарт томоохон амжилт болсон юм. Энэхүү судалгаа үнэлгээний бааз нь Баяннуур наран цэцгийн олон улсын болон бүх Хятадын хэмжээнд байр суурь эзэлж байгааг илтгэж, Наран цэцгийн стандартчилсан хэрэглээг дэмжих дараагийн алхамд чухал ач холбогдолтой юм гэж хэлэв.

        Зүүн өмнөд Ази-Хятад-Монгол-Оросын хил дамнасан иж бүрэн тээврийн суваг болон Тяньжин-Баяннуур- Шиньжяны Алашанькөү Евро-Азийн эх газрын шинэ гүүрний уулзварт орших Баяннуур хот нь өнөөдөр дэлхийн 102 улс орон, бүс нутагтай эдийн засаг, худалдаа хийж, үүнд “Бүс ба зам” дагуух 65 улс орон ба бүс нутгийн 40-ийг хамраж, бүс нутгийн хамрах хүрээ 60 гаруй хувьтай байна.

        Энэхүү бүс нутгийн хамрах хүрээ 60 гаруй хувийг эзэлдэг жижиг наран цэцгийн үр нь түүхийг туулж ирсэн цаг үеийн эрхэм зорилгыг өөртөө агуулж байдаг.

 

Зохиогч: Н.АЛТАН-УУЛ, Э.ТЭРГҮҮН, ЮЙ ЛИЧЮНЬ
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж: ӨВӨР МОНГОЛЫН ӨДРИЙН СОНИН
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан