С.Шойгу Бээжинд хүрэлцэн ирлээ

С.Шойгу Бээжинд хүрэлцэн ирлээ

 

БЭЭЖИН, 2023 оны аравдугаар сарын 30. /ТАSS/.ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу ажлын айлчлал хийхээр өнөөдөр Бээжин хотноо хүрэлцэн ирлээ. Айлчлалын үеэр тэрбээр Шяншаний аюулгүй байдлын чуулга уулзалтад оролцоно гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдээлсэн байна.

 

 

"Оросын Батлан хамгаалах яамны тэргүүн тус форумын нэгдсэн хуралдаанд "Дэлхийн аюулгүй байдлын салбарт томоохон улсуудын хүлээх хариуцлага, хамтын ажиллагаа" сэдвээр илтгэл тавина" гэж тус яамны мэдэгдэлд дурджээ. Чуулга уулзалтад Ази, Номхон далайн бүс нутгийн болон Европын хэд хэдэн орны дээд удирдлага, Батлан хамгаалахын сайд, тэргүүлэх мэргэжилтнүүд оролцож байна.

 

 

Аюулгүй байдлын асуудлаарх Шяншаний 10 дахь удаагийн форум 10 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд явагдана. Их Британи, Иран, Орос, Саудын Араб, АНУ зэрэг 90 гаруй орны албан ёсны төлөөлөгчид, эрдэмтэд, дипломатчид оролцох чуулга уулзалтын төлөөлөгчдийн гуравны нэг орчим нь Батлан хамгаалахын сайд, Жанжин штабын дарга нар байх юм. Форумын гол сэдэв нь “Дэлхий нийтийн аюулгүй байдал, тогтвортой энх тайван” бөгөөд Ази, Ойрхи Дорнод, Европт онцгой анхаарал хандуулж, дэлхийн болон бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар оролцогчид санал солилцоно. Түүнчлэн хиймэл оюун ухаан, цөмийн эрсдэлтэй холбоотой асуудлуудыг хэлэлцэх ажээ.

 

 

Д.Одон

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан