Иргэдэд хялбархан, шимтгэлгүй татвараа төлөх боломж олгох, төр талдаа татвар хураах зардлыг бууруулах зорилгоор 2021 оноос НӨАТ-ын урамшууллын буцаан олголтоосоо хөрөнгийн татвараа төлөх санал асуулгыг авдаг болсон.
2023 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголтоосоо хөрөнгийн татвараа төлөх үү гэсэн асуулгад тийм товч дарж, татвараа төлсөн иргэддээ баярлалаа.
Сангийн сайдын 2020 оны 14-р тушаалын дагуу иргэдийн НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг аравдугаар сардаа багтаан олгоно.